Америкийн Холбооны Мөрдөх Товчоо Оросын тал Демократ Үндэсний Зөвлөлийн мэдээллийн санг хакердах замаар 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ажлыг нураах оролдлого хийсэн баримт олжээ. Холбооны Мөрдөх Товчоо мөн Трампын компанит ажлынхныг Оросын талын уг үйлдэлтэй сүлбээтэй байсан гэж үзэж байгаа. Гэхдээ энэ тухай нарийн баримт одоогоор олдоогүй.
Трампын компанит ажлыг удирдагч Паул Манафорт Украинд улс төрийн зөвлөгчөөр ажиллаж байсан нэгэн. Харин Паул “Энэ үнэхээр утгагүй зүйл. Би хэзээ ч Оросын засгийн газрын нэрийн өмнөөс ямар нэг үйлдэл хийж байгаагүй” гэсэн. Америкийн албаны таван хүн Ерөнхийлөгч Дональд Трампын туслахуудыг ерөнхийлөгчийн 2016 оны сонгуулийн өмнө болон компанит ажлын үеэр Оросуудтай гүн холбоотой байсан гэж үзээд байна. Мөн утасны дуу хураагуураас хоёр талын яриаг сонссоноо мэдээлсэн аж.