Налайх дүүргийн ИТХ-ын нэг жилийн ажлын тайлан

Налайх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэг жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ хугацаанд тус дүүрэгт болж өнгөрсөн бүтээн байгуулалтын ажлын тайланг хүргэе. 

Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид 5 удаа хуралдлаа

Хуралдаанаар дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, дүүргийн 2017 оны төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалтыг тус тус хэлэлцэн, баталлаа.

Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар 47 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

Дүүргийн ИТХ-ын ажлын хороод 14 удаа хуралдлаа

 Эрх зүй төрийн байгуулалтын ажлын хороо, Нийгмийн бодлого, хүний эрхийн ажлын хороо, Эдийн засаг, санхүү төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын ажлын хороо, Хот байгуулалт, экологи, газар зохион байгуулалтын ажлын хороо, Иргэний оролцоо, өргөдөл гомдлын ажлын хороо, Гадаад харилцааны ажлын хороод 14 удаа өөрсдийн чиглэлийн дагуу хуралдаж 40 асуудлыг хэлэлцэн, холбогдох дүгнэлтийг гаргалаа.

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь 2017 зөвлөгөөн” зохион байгууллаа

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь 2017” зөвлөгөөнийг зохион байгуулж, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгч, Төлөөлөгч, Хууль хяналтын байгууллага, төрийн болон төсөвт байгууллага, Сууц өмчлөгчдийн холбоо, хөршийн хяналтын бүлэг, хөгжлийн зөвлөлийн гишүүд, 237 иргэн, 63 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл болох 400 гаруй иргэнийг хамруулсан. Зөвлөгөөний үр дүнд Төр-Хувийн хэвшил-Иргэд хамтарч ажиллах, мөн холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар оролцогчид “Зөвлөмж” гарган, аж ахуйн нэгж байгууллагуудад өглөө.

Мөн баяр наадмын үеэр бага насны хүүхдүүд эцэх эхээсээ төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл Цагдаагийн хэлтэстэй хамтран утасны дугаартай бугуйвч гарган, Налайх дүүргийн баяр наадмаар бага насны хүүхдүүдэд зүүж өглөө.

“POLICE READER” БАГАЖ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Гэмт хэргийн гаралтыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн албан хаагчид хуульд заасны дагуу зөрчил гаргасан этгээдэд мөнгөн торгууль шийтгэлийг бэлэн бус хэлбэрээр оногдуулах боломж бүрдүүлэх, тоног төхөөрөмжийн хүрэлцээ дутмаг байгааг харгалзан дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс замын цагдаагийн шалгах төхөөрөмж буюу “Police reader” багажийг Налайх дүүрэг дэх Цагдаагийн Хэлтсийн хамт олонд гардуулан өглөө.

Сайн дурын эргүүлтэй боллоо

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон холбогдох дүрэм, журмыг сурталчилж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулах зорилгоор “Сайн дурын эргүүл” байгууллаа. Налайх дүүргийн 1, 5, 6-р хорооны 32 иргэнээс бүрдсэн сайн дурын эргүүл нь голын эрэг дагуу хяналт шалгалт хийж,  байгаль орчны тухай хууль, усны тухай хууль, хог хаягдлын тухай хууль зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжид шаардлага тавьж, зөрчлийг арилгуулах үүрэгтэй юм. Сайн дурын эргүүл нь  хантааз, үнэмлэхтэй үүргээ гүйцэтгэх бөгөөд тэдний тавьсан шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, санаатай саад учруулсан, доромжилсон, заналхийлсэн, хүч хэрэглэсэн этгээдэд эрүүгийн болон холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх юм.

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

УИХ-аас баталсан хуулийн дагуу 1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлтэнд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болсон юм. Налайх дүүрэгт бүртгэлтэй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн цагаатгагдсан хүмүүсийн гэр бүл буюу эхнэр, нөхөр, төрсөн үр хүүхдүүд болох 44 иргэнийг дүүргийн ИТХ-ын ажлын алба хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Хэлмэгдсэн иргэд болон түүний үр хүүхэд, ар гэрийхэн 2017 оны 09-р сарын 08-ны өдөр “Сайн номуун” хийдэд хүндэтгэлийн зул өргөж, буяны ном хурав. Мөн дүүргийн Эрүүл Мэндийн Төвд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамруулав. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос хэлмэгдсэн иргэд болон түүний үр хүүхдэд Соёл урлагийн ордонд 1 удаа үнэ төлбөргүй үзвэр үзэх эрхийн бичиг, ЭМТ-өөр дараалалгүй үйлчлүүлэх эрхийн  бичиг өгч, дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран тусламж дэмжлэг үзүүлэн ажиллалаа.

Дүүргийн ИТХ-ын ажлыг www.nalaikh.ub.khural.mn сайтаар дамжуулан иргэдэд ил нээлттэй мэдээллэж байна 

Нутгийн удирдлагын байгууллагын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх зорилгоор www.khural.mn, www.nalaikh.ub.khural.mn сайтыг хөтлөн, 600 гаруй мэдээ, мэдээллийг гаргаж, “НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ” нээлттэй facebook группын 4082 гишүүнд улс, нийслэл, дүүрэг, хурлын байгууллагад зохион байгуулагдсан үйл ажиллагааг сурталчлахаас гадна төвийн хэвлэл www.undesten.mn, www.ugluu.mn сайт, орон нутгийн Буян телевизтэй хамтран үйл ажиллагаагаа сурталчилж байна.

“100 хоног” тайлант өдөрлөг зохион байгууллаа

Дүүргийн ИТХ-аас “100 хоног” тайлант өдөрлөгийг зохион байгуулж, төлөөлөгчид тайлант хугацаанд хийсэн ажлаа иргэдэд тайлагнан, төлөөлөгчид 7 хорооны 480 гаруй иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг хүлээн авсан. Мөн “Налайхын хөгжил” сонинд дүүргийн ИТХ-ын 100 хоногт хийсэн ажлын тайланг нийтлэн 8000 гаруй иргэдийг мэдээллээр хангасан.

“Төлөөлөгчийн цаг” нэвтрүүлэгтэй боллоо

Буян телевиз, fm 104.7-той хамтран Налайх “Буян” телевизээр долоо хоног бүрийн Пүрэв гарагийн 19:40 минитаас “Төлөөлөгчийн цаг” шууд нэвтрүүлгийг нэвтрүүлж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Төлөөлөгчид хороо хороогоороо оролцон, хийж бүтээсэн ажлаа иргэдэд тайлагнан, 1900-1533 шууд утсаар холбогдсон иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч оролцлоо.

“Ярилцах цаг” нэвтрүүлгээр төлөөлөгчид оролцон, өөрсдийн хувийн ажил амьдралын талаар сонирхолтой ярилцлага өрнүүлэн, иргэдэд хүргэж байна. Уг ажлын хүрээнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, төлөөлөгч Д.Мөнхбаяр, төлөөлөгч Г.Баярсүрэн нар манлайлан оролцоод байна.

Эх сурвалж: Налайх дүүргийн ИТХ

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …