Форбес сэтгүүл 2017 онд хамгийн их ашиг олсон нас барсан уран бүтээлчдийн жагсаалтыг гаргалаа.
Өнгөрсөн сард шинэ цомог нь худалдаанд гарсан Майкл Жэксоний олсон орлого энэ жил мөн тус жагсаалтыг тэргүүллээ. 2016 онд 825 сая ам.долларыг олсон Майкл Жэксоны алдарт Thriller цомгийн буухиа энэ жил үргэлжилсээр 75 сая ам.долларыг олсон нь жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгдэж байгаа Арнольд Палмерийн олсон орлогыг нэг дахин нугалах хэмжээгээр илүү байгаа юм. Ихэвчлэн хөгжмийн салбарын хүмүүс багтсан тус жагсаалтад Дэвид Боувий , Принц , Жон Леннон , Боб Марлэй , Элвис Прэслей гэх мэт бидний сайн мэдэх домог болсон уран бүтээлчид багтсан байна.
Форбес сэтгүүлийн ахлах бичээч Zack O’Malley Greenburg- ийн онцолсноор Жэксоны энэ жил олсон орлогын хэмжээ одоо амьд байгаа уран бүтээлчдийн олсон орлогоор 17-т жагсаж байгаа Брюс Спрингстийний орлоготой тэнцэж байгаа аж.
Форбес сэтгүүлийн сэтгүүлчид болох Zack O’Malley Greenburg , Natalie Robehmed болон Kurt Badenhausen нарын хамтран бэлтгэсэн 2017 оны хамгийн их орлого олсон нас барсан уран бүтээлчдийн жагсаалтыг та ЭНД –ээс бүрэн эхээр нь унших боломжтой.
2017 онд хамгийн их орлого олсон , нас барсан уран бүтээлчид.
13. Bettie Page ($7.5 сая ам.доллар)
12. Elizabeth Taylor ($8 сая ам.доллар)
11. David Bowie ($9.5 сая ам.доллар)
10. Albert Einstein ($10 сая ам.доллар)
9. John Lennon ($12 сая ам.доллар)
8. Dr. Seuss ($16 сая ам.доллар)
7. Prince ($18 сая ам.доллар)
6. Tom Petty ($20 сая ам.доллар)
5. Bob Marley ($23 сая ам.доллар)
4. Elvis Presley ($35 сая ам.доллар)
3. Charles Schulz ($38 сая ам.доллар)
2. Arnold Palmer ($40 сая ам.доллар)
1. Michael Jackson ($75 сая ам.доллар)