Багш нар ирэх даваа гарагт улс орон даяар хугацаагүй ажил хаяна

Image result for Багш нар ажил хаяна

Багшийн цалин нэмүүлэх түр хороо, Монголын боловсрол, соёл, шинжлэх ухааны ҮЭХ, өмгөөлөгч Г. Батбаяр тэргүүтэй хүмүүс багшийн цалин нэмэгдүүлэх асуудлаар өчигдөр хэвлэлийн хурал зарласан. Энэ үеэр багш нар ирэх он хүртэл ажил хаяхгүй, Засгийн газар холбогдох яамтай тохиролцоонд хүрсэн учир ирэх оноос цалингаа нэмүүлэх тэмцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн. Иймд Засгийн газар холбогдох яамтай хэлэлцээрт орсны үндсэн дээр багш нарт энэ он дуустал 516 мянган төгрөгийн урамшуулал цалин олгохоор болсон гэсэн мэдээлэл цацагдсан юм. Тэгвэл уг мэдэгдлийн дараа багш нар ажил хаяхгүй гэж байсан ч зарим СӨБ-ийн багш нар хугацаагүй ажил хаяна гэдгээ өнөөдөр илэрхийлээ. Тухайлбал Баянзүрх дүүргийн нэр бүхий сургууль цэцэрлэгүүд ирэх даваа гараг буюу энэ сарын 13-ны өдөр ажил хаяхаа мэдэгдэж эцэг эхчүүдээр гарын үсэг зуруулсан байна. Багш нарын зүгээс үндсэн цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж буй бөгөөд нэг удаагийн урамшууллын 516 мянган төгрөгийг авахгүй гэсэн тайлбар тавьжээ. Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос одоогоор ажил хаялтын талаар албан ёсны хариу тайлбар өгөөгүй байна.

Энэ талаар СӨБ-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүдээс тайлбар авлаа. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр “516 мянган төгрөгийг олгоно гэсэн тогтоол шийдвэр хараахан гараагүй. Өнөөдөр 12.00 цагаас МҮЭХ ажил хаялтын талаар хэвлэлийн бага хурал хийнэ. МҮЭХ-ны гишүүд гурван яамтай хамтарсан ажлын хэсэг Боловсролын яаманд ажиллаж байгаа. Цалин нэмэх асуудлаар хэлэлцүүлэг үргэлжилж байна. Өчигдрийн байдлаар 516 мянган төгрөгийг урамшуулал хэлбэрээр олгох боломжийг судлаж байна гэсэн зүйл БСШУСЯ-нд яригдсан харин олгоно гэсэн шийдвэр тогтоол гараагүй.

Өнөөдрийг хүртэл 516 мянган төгрөгийг олгоно гэсэн тогтоол шийдвэр гараагүй байхад “Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ны боловсролын салбарт ажилладаггүй хүмүүс өчигдөр хэвлэлийн хурал хийсэн. Бидний зүгээс багшийн үндсэн орлогыг нэмэгдүүлээч гэж Засгийн газраас хүссэн. Гэвч нэг удаагийн урамшуулал 516 мянган төгрөгийн олгож аргацаах маягаар бидэнд хандаж байна. Тиймээс ирэх даваа гарагт улс орон даяар бүх сургууль цэцэрлэгийн багш нар хугацаагүй ажил хаяна. Бид нарын зорилго үндсэн цалинг 50 хувь нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Багш нарт 516 мянган төгрөгийг нэг л удаа олгох бус үндсэн цалинг нэмэгдүүлэх шаардлагатай учраас ажил хаяхаар боллоо” гэж ярилаа.

Э.Ариун

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …