Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудаас болж ажилчид амиа алдсан бас нэгэн тохиолдол гарлаа

184d255dabddce3fbig Өчигдөр Эрдэнэт үйлдвэрт үйлдвэрлэлийн осол гарч нэг хүн амиа алдаж, нэг хүн хүндээр гэмтжээ.

Тодруулбал, өчигдөр өдөр 15 цагийн орчимд Эрдэнэт үйлдвэрийн хоёр ажилтан ажлаа хийж байгаад өндрөөс унан хүнд гэмтэж, нэг нь эмнэлэгт хүргэгдээд гэмтлээ даалгүй нас барсан байна. Харин нөгөөгийнх нь биеийн байдал маш хүнд аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.

Он гарснаас хойш Эрдэнэт үйлдвэрт үйлдвэрлэлийн ослоор хоёр дахь удаагаа хүний амь эрсдэж байгаа бөгөөд өмнө нь 5-р сард мөн нэг хүн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны горим алдагдсанаас болж амь насаа алдаж байсан байна.

Үйлдвэрийн ажилчдын үзэж буйгаар эл бүгд осол аваар нь удирдлагын зохион байгуулалтгүй буруутай үйл ажиллагаа болон ямарваа нэгэн үйлдвэрлэлийн осол гэмтэл гарахад ажилчдынхаа хэлж сануулж буйг ойшоодоггүйтэй шууд холбоотой ажээ.

Эрдэнэт хүмүүсийн амь эрсдэж буй эл харамсалтай, доголтой үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрлэл эрхэлсэн дарга Д.Даваасамбуу, Үйлдвэрийн техникийн хэлтсийн дарга Дэлгэр, Хөдөлмөр аюулгүй байдлын хэлтсийн дарга Мэргэнбаатар, цахилгаан хариуцсан дарга Наранбаатар нар буруутай болохыг эх сурвалж хэллээ.

Л.Бадрах

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …