Өвөрмөц төрхөө давуу тал болгож чадсан моделууд /Цуврал-2/

Сүүлийн үед “царай муутай гэж байхгүй, өвөрмөц төрхтэй л гэж байдаг” гэх хэлц модонд ороод байна. Энэ үг Монголд одоогоор шинэхэн “танил” боловч, дэлхийд аль эрт хэрэгжээд эхэлжээ. Солир, арьсны өвчтэй, хөлгүй, намхан, тарган … гээд л өвөрмөц гэх дүр төрхийг бүтээж чадсан бүсгүйчүүд өнөөдөр дэлхийн загварын ертөнцийн нэгэн төлөөлөл болон ажиллаж, амьдарч байна. Тэд бусдад шоовдорлогдож, ад үзэгдэж амьдрахыг бус харин өөртөө итгэж, өөрийгөө бусдаас илүү гэдгийг нотолж, нэр алдарт хүрч байна. 90/60/90 гэсэн харилцааг хамгийн төгс эмэгтэй гэж ойлгодог байсан үе ард хоцорч, бусдаас ялгарах зүйлээрээ бахархаж, түүнийгээ итгэл төгс гайхуулж чадсан бүсгүй л хамгийн төгс нэгэн болж хувираад байна. Тэгэхээр охид минь битгий ич, битгий нуугд өөрийгөө нээ.

СИН Е ЖИ ЗЯНЬ

Хятадын модель залуу Син Е Жи Зянь. Эрэгтэй хүн гэхэд царайлаг нь дэндсэн түүнийг “Хятадын элф” гэж нэрлэдэг.

САРА ГЕРТС

Сара  26 настай. Гэвч тэр наснаасаа хавьгүй илүү овортой харагддаг. Энэ нь арьсны уян хатан чанарыг хангахад шаардлагатай коллагены боловсруулалтыг сааруулдаг Элерс–Данлосын синдромтой холбоотой аж. Сургуулийн сурагч байхдаа тэр өвчнөөсөө ичиж, биеэ бүхэлд нь хаасан битүү хувцас өмсдөг байжээ.

2015 онд тэр өөртэйгөө адил, бас өөр ч шалтгаанаар зовж, шаналдаг бүсгүйчүүдэд урам зориг, сэтгэлийн дэм өгөхийн тулд өөрийгөө “илчилжээ”. Удалгүй загварын агентлагууд түүний энэ ердийн бус байдлыг ихэд сонирхож, санал тавих болсноор Сара бүсгүйн цоо шинэ амьдралын эхлэл тавигдсан байна.

СУФФРАНТ РАЛЬФ

Гаитигаас гаралтай энэ залуу эр улаан үстэй, биеэрээ дүүрэн ирвэсийн гэмээр цоохор толботой. Хар арьстай хүмүүсийн хувьд энэ маш ховор зүйл гэнэ. Суффрант өөрийгөө анааш, эсвэл ирвэстэй зүйрлэж, балчир байхдаа ихэд сэтгэлээр унадаг байжээ. “Өнөөдөр би эдгээр цоохор толбоороо бахархдаг. Үзэн ядаж, жигшиж явсан үе байсан ч энэ л намайг гэр бүлээ ядуурлаас аврахад тусалсан юмдаг” гэж Суффрант ярьжээ.

КЕЙТИН СТИКЕЛС

Кейтин төрөлхийн ийм муурын төрлийн мэт царайтай. Зориудаар ямар нэг пластик мэс засал хийлгээгүй. Түүний энэ төрхийг “муурны нүд” синдром гэж нэрлэдэг. Инстаграмдаа оруулсан зургийг нь харсан “V” сэтгүүлийн гэрэл зурагчин Ник Найт эргэлзэлгүйгээр түүнийг зураг авалтад дууджээ. “Би хэзээ ч өөрийгөө модель болно гэж бодож байгаагүй. Би тэртээ холоос л загварын ертөнцийг битүүхэн сонирхдог байсан” гэж Кейтин ярьжээ. Харин одоо тэрбээр энэ салбарын нэр нөлөө бүхий эрхмүүдтэй үргэлж хамтран ажиллах болсон байна.

ДЕВОН АОКИ

Девон Аоки 165 см өндөртэй, хамгийн намхан моделиудын нэг.  Холливудад хөл тавьж, хэд хэдэн кинонд дүр бүтээж амжсан.

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …