“Чингис хаан” одонгоор энэ удаа энгэрээ мялаалгах эрхмийн нэрийг зарлах хэвлэлийн бага хурал дөнгөж сая Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд “Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулгын зарлигаар Төрийн дээд шагнал “Чингис хаан” одонг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимп, дэлхийн хос медальт Найдангийн Түвшинбаярт хүртээхээр шийдвэрлэлээ. ” гэж мэдээллээ.
Г.Нараа