16 жилийн турш Анорексиа өвчтэй байгаа бүсгүй эдгэрч эхэлжээ

 Хоолны дуршилгүй болох Анорексиа өвчин байдаг гэдгийг та сонcч байсан уу? Хоолны дуршилгүй болох өвчин нь амь насанд аюултай сэтгэл зүйн эмгэг юм. Анорексиа өвчин нь турах хүсэлтэй байгаа хүмүүст тохиолдог.

Түүнчлэн  дан ганц  турах хүсэлтэй хүмүүс уг өвчинд өртөхөөс илүүтэйгээр  сэтгэлзүйн гүн цочролд орсон  хүнд ч гэсэн уг өвчин тохиолддог байна.

Нью-Йоркийн 28 настай Степани Родас бүсгүй 13 настайгаасаа хойш анорексиа өвчинтэй байгаа ба энэ хоёрдугаар сард өвчин намдаагч эм уугаад гэртээ ухаангүй байхыг нь олсон байна. Тэрээр сургуульд байхдаа илүүдэл жинтэй байсан бөгөөд хүүхдүүд түүнийг гадуурхаж эхэлснээр жингээ багасгахыг хүсч улмаар анорексиа тусчээ.

Удаа дараа эмчилгээнд явсан Спепани 17 насандаа Нью-Жерси рүү сайн эмчтэй уулзахаар явж, 23 наснаасаа йогоор хүртэл хичээллэж эхэлсэн.Харин одоо Степани эмчийн хяналтад орж, эмчилгээний хөтөлбөрт хамрагдсан байна.

“The Doctors” телевизийн шоунд орсон тэрээр зүрх болон цусны шинжилгээ өгч өвчин нь биеийнх нь бүтцийг хэрхэн өөрчилснийг шинжлүүлжээ. Шоунд ороод Су Сачаар, Леонард Скудэри эмч нартай танилцсан Степанигийн биеийн байдал одоо хавьгүй дээрдээд байгаа ба өөрөө ч бүрэн эдгэрэхийг хүсэх болжээ.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …