Дональд Трамп: Хойд Солонгос терроризмыг дэмжигч орон

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Цагаан ордонд кабинетынхаа гишүүдтэй уулзжээ.

Энэ үеэр Дональд Трамп “Америк өнөөдөр Хойд Солонгосыг терроризмыг дэмжигч орны тоонд оруулж байна.  Олон жилийн өмнө ингэх байсан юм” гэж  хэлжээ.

АНУ-ын Сангийн Яамны хэлтэс өнөөдөр Хойд Солонгост зэвсгийн экспортод хязгаар тавих  шинэ хориг арга хэмжээнүүд хүлээлгэх болохыг мэдэгдсэн.

Өмнө нь ерөнхийлөгч асан  Жорж Буш 2008 онд Хойд Солонгосыг энэ жагсаалтаас хассан юм. Японы ерөнхий сайд Шинзо Абэ “Америк энэ жагсаалтад Хойд Солонгосыг дахин оруулж байгааг зөв гэж үзэж байна.” гэсэн.

Мөн Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун хуульд харшсан цөмийн зэвсэг үйлдвэрлэсээр байгаа үйлдлээ зогсоож ОУ-ын терроризмын эсрэг эвсэлд нэгдэх хэрэгтэй гэж Америкийн тал үзэж байна.

Уг жагсаалтад орсон орнууд:

Иран  1984 оны 1 сарын 19
Судан  1993 оны 8 сарын 12
Сири  1979 оны 12 сарын 29


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …