Ричард Гир: Монголчууд бахархмаар баян түүхтэй хүмүүс

Холливудын нэртэй жүжигчин Жулия Робертстой “Хөөрхөн хүүхэн” уран сайхны кинонд хамтарч тоглосон Америкийн жүжигчин Ричард Гир манай эх оронд шинэ киноны судалгааны ажлаар хүрэлцэн ирээд байгаа билээ.

Өмнө нь Монголд ирж байсан тэрээр сэтгэгдлээ хуваалцахдаа “Монгол бол гайхалтай орон. Монголчууд бахархмаар баян түүхтэй хүмүүс. Тэд үүнийгээ санаж, сэрж, өнөөгийн хямралтай байдлаасаа гарахын тулд өөр орнуудын туслалцааг авах хэрэгтэй. Өнөөдөр зөвхөн Монгол хямралтай биш. Манай Америк ч бас сүүлийн үед “Бид хэн билээ?” гэж өөрсдөөсөө асуухад хүрээд байгаа.

Урьд Америкчууд бусдын төлөө тусгай бодлогуудыг авч хэрэгжүүлж байсан. Харин ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан санаануудыг дэвшүүлж байна” хэмээсэн юм.

 


Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …