“National Geographic”-ын шилдэг гэрэл зургууд

Энэ оны “National Geographic Travel Photographer of the Year” уралдаанд ирүүлсэн шилдэг гэрэл зургууд.

Хавай

Галт уулын халуун хайлмаг далай руу орж байна.

Индонез, Бромо уул

Индонезын Жава арлын Бромо галт уул дэлхий дээрх хамгийн их идэвхтэй байгаа галт уулны хоёрдугаарт бичигдэж байна.

Бангладеш, Богра

Бангладеш улсын Боград 100 орчим улаан чинжүүний тариалан байдаг. Эдгээрт нийт 2,000 гаруй хүн ажилладаг аж.

Куба, Хавана

Гэрэл зурагчин Лаурэн Брийдловь “Энэ эмэгтэй миний анхаарлыг татсан учир зургийг нь авахыг хүссэн.” гэжээ.

Испани, Сан Бартоломе Ди Пинарес

Амьтдыг ивээгч, гэгээнтэн Антонид хүндэтгэл үзүүлэх ёслолыг жил бүр хийдэг. 500 жилийн турш хийж буй уг ёслолоор хүмүүс ил гал дээгүүр морьтой гардаг байна. Галын утаа морийг ариусгана гэж үздэг аж.

Конго

Нэирагонго галт уул.

Сингапур

Ням гариг бүр Сингапурчууд гэр бүлээрээ цэцэрлэгт хүрээлэн рүү явах дуртай.

Америк, Калифорни

Писмо далай эргийн ойролцоох элс.

Гуатемала, Фуэго

Галт уул.

Мексик, Шипрок

Өглөөгүүр манан татав.

Энэтхэг, Ражастан

Энэтхэгчүүд уг байгууламжийг 1000 гаруй жилийн өмнө ус хадгалах сангийн зориулалтаар барьжээ.

Америк, Нью-Йорк

Нью-Йоркийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй Манхэттен дүүрэг.

 


Санал болгох мэдээ

Энэ долоо хоногийн онцлох фото агшинууд

Орос, Москва Кремлин Спасскаяа цамхаг, Гэгээнтэн Басилын цогчин дуганыг Зул сарын баярт зориулж чимэглэжээ. Хятад, …