С.Амарсайхан:Нийслэлд явагдаж буй бүх шатны ажлыг иргэдэд ил тод нээлттэй болгоно

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Авлигатай тэмцэх газрын олон нийтийн дэд зөвлөлтэй хамтран авлигаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гурвалсан гэрээ байгууллаа.

Нийслэлд авилгаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Олон нийтийн дэд зөвлөл байгуулагдсанаар төрийн байгууллагын үйл ажиллагааг нээлттэй, ил тод байдлыг хангах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, авилгаас урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн хяналт оролцоог нэмэгдүүлэхэд зорилготой юм.

НИТХ-ын дарга С.Амарсайхан“Авлигатай тэмцэх газар, нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлтэй  хамтарна хамтын ажиллагааны гурвалсан гэрээг байгууллаа. Энэхүү гурвалсан гэрээ байгуулагдсанаар нийслэлийн төрийн захиргааны бүх шатны байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд ил тод болгох, авлига, хээл хахуулаас урьдчилан сэргийлэх ажлуудыг хийнэ.Нийслэлийн төр захиргааны байгууллагатай холбоотой иргэд, олон нийтийн гомдлууд байдаг. Энэ асуудлын хүрээнд аль болох богино хугацаанд бүх шатны үйл ажиллагааг ил тод болгох, авлигал, хээл хахуулгүй, төрийн захиргааны байгууллага байхын төлөө гурвалсан гэрээний хүрээнд хамтарч ажиллана.Нийслэлийн хэмжээнд олны анхааралд өртсөн, төрийн албан хаагчдын, нийслэлийн төрийн захиргааны байгууллагын шат шатны албан тушаалуудыг авлигал, хээл хахуулгүй, төрийн захиргааны байгууллага байхын төлөө, 60 тэрбумын асуудал зэрэг олны анхаарал татсан асуудлуудыг энэ хүрээнд тодорхой болгох ажлыг цаашид үргэлжлүүлнэ. Цаашид нийслэлд явагдаж байгаа тендер, худалдан авах ажиллагаанаас эхлээд бүх шатны ажлыг иргэдэд ил тод нээлттэй болгоно” гэлээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …