Саяхан 1933 оны 12 сард төрсөн Япон улсын эзэн хаан Акихитогийн хаан ширээнээс буух ёслолын товыг зарлажээ. Тодруулбал эзэн хааны зөвлөлийн хурал хуралдаж хааныг 2019 оны 4 сарын 30-нд хаан сэнтийгээсээ буух болсныг зарласан байна. Шийдвэрийг тус улсын ерөнхий сайд Шинзо Абэ албан ёсоор танилцууллаа.
Угсаа залгамжлах хунтайж Нарухитог удаах өдөр нь буюу 2019 оны 5 сарын 1-нд хаан ширээнд өргөмжлөнө. 2016 онд эзэн хааны бие чилээрхэх болсон тул хаан сэнтийгээ угсаа залгамжлах ханхүүд шилжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Үүний дараа Японы парламент эзэн хааны хүсэлтийг хүлээн авч хаан ширээнээс буухыг зөвшөөрсөн хууль баталсан. Ханхүү Нарухито Японы түүхэн дэх 126 дахь эзэн хаан болно. Эзэн хаан Акихито 1989 оны нэгдүгээр сард хаан ширээнд заларсан юм.