Селена Гомез “Billboard”-ийн тайзан дээр нулимс унагав

Selena Gomez

Селена Гомез өнгөрсөн шөнө Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан Billboard наадмын шилдэг эмэгтэй дуучны шагнал хүртсэн билээ. Тэрбээр улаан хивсний ёслолд сайн найз Франсиа Раисатай хамт хүрэлцэн ирлээ. Тайзан дээр шагнал гардуулах мөчид Селена Гомез сэтгэлийнхээ үгийг хуваалцлаа.

Селена Гомез “Баярлалаа. Үнэнийг хэлэхэд Франсиа миний амьдралыг аварсан учир энэ шагналыг авах ёстой. /Уйлав/  Би маш их азтай гэж өөрийгөө боддог.

Би гэр бүлийнхэндээ хайртай гэдгээ илүү их мэдрүүлэхийг хүсч байна. Ялангуяа энэ жил хэцүү үеийг даван туулсан хайртай хүмүүстэээ баярлалаа гэж хэлмээр байна.

Би Райсагийн надад гаргасан энэ их сэтгэлийг хэзээ нэгэн цагт төлөх болно. Ирэх жил та бүхэндээ  шинэ цомгоор уулзана гэдэгт итгэлтэй байна. Би өөрөөрөө бахархах цаг хараахан болоогүй гэж бодож байна. Учир нь миний амжилтын ард баг хамт олон минь байсан учраас би шагналын эзэн боллоо. Дуу хөгжим намайг маш их аз жаргалд хүргэдэг. Энэ жилийн хувьд үнэхээр их хүсэж байсан зүйлээ тайзан дээр харуулж чадлаа. Тийм учраас би маш их сэтгэл хангалуун байна. Миний хүсэл мөрөөдлийн жигүүр болж ирсэн фенүүддээ баярлалаа. Магадгүй энэ тайзан дээр Селена гэдэг хүн зогсохгүй  ч байх басан юм бил үү? Энэ салбарт надаас их хичээл зүтгэл гаргасан эмэгтэйчүүд олон бий. Тийм учраас маш их хичээнэ” гэв.


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …