Өнгөрсөн амралтын өдөр буюу 12-р сарын 2-ны өдөр Токио хотын Акабанэ галт тэрэгний буудалд Монгол залуус танхайрч, хоорондоо цусаа гартал зодолдсон хэрэг гарсан. Энэ хэрэгтэй холбогдуулан хүний биед санаатайгаар гэмтэл учруулсан үндэслэлээр Монгол Улсын хоёр иргэнийг саатуулаад байгааг Токио хотын Кита дүүргийн Акабэнагийн Цагдаагийн газраас мэдээлсэн байна. Хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл учраас саатуулагдсан иргэдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйг манай улсад суугаа Элчин сайдын яаманд мэдэгдсэн гэжээ. Монгол залуус метронд зодолдсон бичлэг сошиал сүлжээнд тавигдсан даруйд дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган хүн үзжээ. Бичлэгийн сэтгэгдэл дор монголчуудыг жигшин зэвүүцсэн өнгө аястай сэтгэгдлүүд давамгайлсан тул Youtube сайтаас устгасан аж. Зарим эх сурвалжийн мэдээлснээр зодуулсан залуугийн биеийн байдал тааруу, тархиндаа хүнд гэмтэл авч хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн мэдээлэл байна.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ
Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …