Олон Улсын Олимпийн Хороо ОХУ-ыг 2018 оны Өвлийн Олимпод оролцуулахгүй гэв


2018 оны Өвлийн Олимпийн 23-р наадам Өмнөд Солонгосын Пёончан хотод зохиогдохоор болсон билээ. Олимпийг угтсан томоохон тэмцээн уралдаан, арга хэмжээнүүд “Сайн байна уу? Пёончан” нэрийн дор 2 жилийн хугацаанд өрнөж байгаа.

Тэгвэл Олон Улсын Олимпийн Хороо өчигдрийн хурлаараа ОХУ-ыг Өвлийн Олимпод оролцуулахгүй болсон шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Хорооны ерөнхийлөгч Томас Баах допингтой холбоотой асуудлаас болж ийм шийдвэр гаргахад хүрсэн болохыг хэлсэн.

Энэ шийдвэрээс болж ОХУ-ын баг тамирчид энэ удаагийн олимпийг бүрэн бүрэлдэхүүнээрээ өнжиж магадгүй болоод байна. Харин допинг хэрэглээгүй Оросын зарим тамирчин ОУ-ын Олимпийн наадмын нэрийн өмнөөс өвлийн Олимпод оролцох эрхтэй аж.

Өмнө нь Орост төрийн санхүүжилттэй допингийн хөтөлбөр хэрэгжүүлж, олон тамирчинг хамруулсан гэх дуулианы улмаас Олон улсын олимпийн хороо тус улсын өвлийн спортын 19 тамирчныг насан туршид нь олимпод өрсөлдөх эрхийг нь хассан.

 


Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …