Бид зовлонд ямар их дуртай юм бэ? Бухимдах, санаагаа зовоох, гуниглах зүйлсийг яаж ийж байгаад л бодоод олчих юм. Нэг л мэдэхэд зовчихсон шаналчихсан явж байх юм. Яалт ч үгүй нөхцөл байдал зовлон үүсгээд байхад гэж та бодож байна уу? Үгүй. Зовлон таны хэт их хүслээс, буруу үзэл бодлоос, өөрийгөө сэтгэл санаа бие хаатайгаа дандаа адилтгадагаас, Эгогоос чинь л үүсдэг юм. Зовлон хангалттай биш гэж үү? Зовлонгооос залхахгүй байна уу? Зовлонг хүлээн зөвшөөрхөд л зовлон алга болчихдог. Зовлонг тоохгүй л бол зовлон таныг яаж ч чаддаггүй. Жаахан л хүлээчихэд тэр яваад өгчихдөг. Жаргалыг сонгоход л зовлон үгүй. Хүнд хэцүү үед өөрөөсөө асуу “Зовох уу Жаргах уу” Тэгээд жаргахыг нь сонгочих. Гэхдээ энд сэтгэл санааны амар тайван байдалын тухай яригдаж байна шүү. Бүү мушгаарай. Санаа зовон шаналаж сууснаас хүлээн зөвшөөрөөд өөрийгөө амраасан нь дээр биш гэж үү? Ер нь бол аз жаргалгүй байдал тань азжаргалын тухай таны буруу ойлголтоос чинь л болдог юм шүү. Та зовмоор байна уу жаргамаар байна уу?
Санал болгох мэдээ
Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив
Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …