Далайн амьтдыг хамгаалах “FishLove” компанит ажилд Хелена Бонхам Картер, Эмма Томпсон зэрэг Английн алдартай жүжигчид хамтарч, амьгүй болсон амьтадтай хамт зургаа авахуулжээ. Компанит ажилд 112,000 хүн хамтарч ажиллана хэмээн гарын үсгээ зурсан. Английн алдартнууд далайн устаж үгүй болох аюулд ороод буй зарим амьтадтай хамт нүцгэн зургаа авахуулсан байна. Тэд компанит ажлынхаа тайланг Европын холбооны улсуудын ерөнхий сайд нарт өргөн барих аж.