Хойд Солонгос руу оргосон Пхеньянд 40 гаруй жил хоригдсон АНУ-ын түрүүч Чарльз Женкинс 77 насандаа таалал төгсжээ. Чарльз Женкинс Пхеньянаас 2004 онд суллагдсаныхаа дараа хамт хоригдож байсан Хитоми Сога гэх эмэгтэйтэй гэрлэж гэр бүлийн хамт Японд амьдарч байжээ.
Тэрбээр 1965 онд Өмнөд Солонгост цэргийн алба хааж байхдаа коммунист дэглэмтэй Хойд Солонгос руу оргосон юм. Түрүүч Чарльз Женкинс Хойд Солонгост байх хугацаандаа англи хэл зааж, Америкийн империализмыг харуулсан үзэл суртлын кинонуудад америк офицерийн дүрийг бүтээж байв.