Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин БНХАУ-д хийх албан ёсны айлчлалаа өчигдөр эхлүүллээ. Өмнөд Солонгосын Сонжу хошуунд пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах THAAD төхөөрөмжийг байрлуулсан асуудлаарх санал зөрөлдөөн хурцадмал байгаа үед Мүн Жэ Ин Хятадын ерөнхийлөгч Си Зимпинитэй уулзаж байгаа нь өндөр ач холбогдолтой хэрэг болжээ.
Ардчилсан намаас сонгогдсон Мүн Жэ Ин хөрш БНХАУ, БНАСАУ-тай илүү зөөлөн, уян хатан хандах бодлогыг баримталж байгаа. БНХАУ-ын даргын санаа зовж буй зүйл нь БНАСАУ цөмийн болон пуужингийн туршилт хийсний хариуд Өмнөд Солонгост байрлуулсан Америкийн THAAD систем юм. Энэ нь Хятадын аюулгүй байдалд заналхийлж болзошгүй аж.
Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Гэн Шуаны мэдэгдсэнээр төрийн тэргүүн нарын уулзалт хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн, хөгжүүлэхэд нааштай үүрэг гүйцэтгэж байгаа аж. Хятад Өмнөд Солонгосын худалдааны хамгийн том түнш орон.
Одоогоос таван жилийн өмнө тус хоёр улс дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойгоо Бээжин хотноо ёслол төгөлдөр тэмдэглэж байсан юм. Уг арга хэмжээнд Си Зиньпин оролцож байсан билээ.