Бутаны Вант Улсын бяцхан хунтайж Жигмэ Намгел Ванчук/фото/

Бутаны Вант Улсын хаан Жигмэдгэсэрнамжил Ванчиг нь Бутандаа дунд сургууль дүүргэж, Америкийн Филиппс, Кашинг, Витонг зэрэг дээд сургууль, Их Британийн Оксфордын их сургуульд номын дуу сонсжээ. Тэрээр эгэл жирийн бүсгvй Жецун Пематай гэрлэсэн билээ. Хуримын ёслол 2011 онд Буддын эртний ёс жаягаар тус орны хамгийн ариун шvтээн газар болох цайз сvмд болсон.

Хаан Жигмэдгэсэрнамжил Ванчиг Буддагийн баримлын өмнөх алтан суудлаасаа бууж сүйт бүсгvй Жецун Пемадаа торго хоргойгоор хийсэн титмээ өмсүүлжээ. 1990 оны 6 сарын 4-нд төрсөн Жецун Пемаг өдгөө дэлхийн хамгийн залуу хатан хаан гэдэг. Тэрээр Бутаны хаантай гэрлэхээсээ өмнө хатан хаан Лондонгийн Regent’s коллежэд ОУ-ын харилцаа, сэтгэл судлал, урлагийн түүхийн чиглэлээр боловсрол эзэмшсэн.

Хаан хатан хоёрын өв залгамжлагч хунтайж Жигмэ Намгел Ванчук өнгөрсөн жилийн хоёрдугаар сард мэндэлсэн юм.

Ингээд Бутан улсын өв залгамжлагч хунтайж Жигмэ Намгел Ванчукийн өхөөрдөм гэрэл зургуудыг сонирхуулъя.

Санал болгох мэдээ

Казахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр Астана …