Дэлхий дээрхи 200 гаруй улс орнууд өүгд өөр өөрийн гэсэн уламжлал, соёлтой байдаг. Гэвч дэлхий нийтийн даяарчлал явагдаж буй энэ үед аливаа улс орнуудын соёл өөр хоорондоо маш түгэн дэлгэрч, уусан шингэж байгаа билээ.
Тэгвэл та бүхэндээ дэлхий нийтээр тархаад бие махбодьдоо этгээд, гаж өөрчлөлт оруулагчдын тухай хүргэж байна.
1. Нүдээ тоноглогчид: Нүд бол хүний биеийн хамгийн эмзэг эрхтэн. Түүгээр хамаагүй оролдбол шууд сохрох аюултай гэдгийг хүн бүр мэддэг. Гэтэл эл эрсдлийг үл хайхран нүднийхээ хамгийн гадна талын гадаргууд чимэглэл зүүж, тоноглох дуртай хүмүүс байна. Уг мэс ажилбарыг хамгийн анх Нидерланд хүн хийлгэж улмаар Америкчууд нүдэндээ маш их чимэглэл зүүх дуртай болжээ. Уг мэс заслын Филаделфи дахь “Виллийн нүдний эмнэлэг”-т хийдэг аж.
2. Хошногоны нүх тэлэгчид: Энэ бүр хачин сонсогдож байгаа биз? Тэгвэл хошногоны нүхээ өргөсгөж том болгох хүсэлтэй хүмүүс энэ дэлхий дээр бас цөөнгүй хэд байдаг юм байна. Тэд өргөн нүхтэй болохын тулд хошногондоо тусгай тэлэгчийг суурилуулдаг байна.
3. Нүднйи эвэрлэг бүрхэвчийн шивээс: Нүдний эвэрлэг бүрхэвчийн өнгийг солих энэ хачин үзэгдэл бүр 19-р зууны эхэн үеэс улбаатай. Гэхдээ 19-р зууны үед зөвхөн сохор хүмүүсийн нүдний өнгийг л өөрчилдөг байсан аж. Гэтэл одоо залуус зүгээр л сонирхож хийлгэх болжээ. Шивээс хийлгэж байх үедээ нүдээ нэг ч анивчих ёсгүй байдаг юм байна.
4. Арьсаа сэглэгчид: Африкын зарим нэгэн овог аймгийн хүмүүс маш эрт дээр үеэс биеэ сэглэн сийчиж, торон нэхээс мэт арьстай байхыг эрхэмлэн үзсээр ирсэн. Энэ нь хостой болох, эр эм бие биедээ таалагдах гол үзүүлэлт болдог бөгөөд хэдий чинээ сийчүүлсэн биетэй байна төдий чинээ эр зориг, хүч чадалтайг нь илтгэдэг байна. Мөн энэ хэсэгт эр бэлэг эрхтний хөвчийг таслах буюу илүүдэл арьсыг огтлох зан үйл ч багтаж байна. Гэхдээ илүүдэл арьсыг тасдах нь аймшигтай сонсогдож байгаа ч эрүүл мэндэд тустай гэдгийг дэлхийн бүхий л эмч нар хүлээн зөвшөөрдөг.
5. Хэлээ салаалагчид: Биеэ нүхэлж цоолох дуртай хүмүүсийн хүнд хэлбэр бүр гаж донч гэж нэрлэж болно. Хэлийнхээ төв цэгээс эхлүүлэн хэлээ хоёр хэсэг болгон хувааж элдэв ээмэг чимэглэл зүүдэг хүмүүс энэ бүлэгт багтна. Хэлээ салаалахын тулд мэдээж зүсэх эсвэл лазераар хуваалгах мэс засалд орно. Эл мэс засал нь хүний тархины үйл ажиллагаа болон хэл ярианы хөгжилд онц ноцтой хор уршиг авчирдаг.
6. Чихний нүхээ томосгох: Чихний нүхээ томосгох нь маш түгээмэл этгээд үйлдлүүдийн нэг юм. Хүмүүс ээмэг зүүхийн тулд чихнийхээ гэдэс хэсгийг багахан хэмжээтэй цоолдог бол эдгээр хүмүүс уг нүхийг бага багаар тэлсээр бүтэн гар орох хүртэл том зайтай болгодог. Үүнээс ямар таашаал авдагийг нь мэдэхгүй ч сайхан л лав харагддаггүй. Дээр нь хүнйи чихэнд маш олон мэдрэлийн судлууд байдаг тул эл томосгох явц нь тэдгээрийг таслан зогсоодог.
7. Арьсаа хэлбэржүүлэн товойлгогчид: Энэ бол сүүлийн үед эрчимтэй гарч ирээд буй шинэ төрлийн бие махбодийн этгээд гаж өөрчлөлт юм. Анх Япончууд арьсан доогуураа шингэн шахаж арьсаа товолйгон хэлбэрт оруулах болсоноор дэлхий нийтэд тархаж эхэлсэн. Одоо залуус өөрсдийн гарын шуу, хөл, духны арьсаа янз бүрийн хэлбэртэй болгох нь түгээмэл болсон.
Т.Наран