Задгай далайд зайрмаг зардаг хүн

Филиппинд гэр бүлээрээ аялж явсан Эбби Энн Хэрнандез завь руу нь хайрцаг чирэн сэлж ирэх хүнийг хараад, усанд сэлж яваа жирийн нэг хүн гэж боджээ. Гэтэл завь руу нь дөхөж ирсэн энэ өтөл настай эр далайн усанд өдөржин хөвж, завьтай жуулчдад зайрмаг зарж, гэр бүлээ тэжээдгийг нь сонсоод, гайхширч хоцорсон байна.

Улмаар энэ хүний тухай постыг фэйсбүүктээ оруулж, интернет хэрэглэгчдийг тусламжийн гараа сунгахыг уриалсан аж. Яаж ч харсан нас дээр гарсан хүн өдөржин усанд хөвж зайрмаг зарж байгааг хараад тусламжийн гараа сунгах хүсэлтэй олон иргэн Эбби Энн Хэрнандезд ханджээ.

Филиппин улс 106 сая орчим хүн амтай. Харин хүн амынх нь 25 орчим хувь нь нэн ядуу төвшинд амьдардаг байна.

 


Санал болгох мэдээ

Казахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр Астана …