Өнгөрсөн баасан гаригт Тайландын Батум Тани аймагт байх Даммакаяа хийдэд лам нарт бадар өргөх хамгийн том хэмжээний ёслол болжээ.
Сүсэгтэн олон өглөө эрт 50,000 орчим ламд бадар өргөж буян хийсэн ажээ. Уг ёслолд өөр аймгуудын хийдүүдийн лам нар ирж оролцсон.
Даммакаяа хийд рүү Бангкок хотоос хойш 49 км явж очдог. Сүсэгтнүүд Бурхан багшийн ариуслыг бэлгэдэж цагаан өнгийн хувцас өмссөн байна.