Ш.Энхтөр:Иргэд шаардлагагүй тохиолдолд эмнэлэгт бус гэртээ эмчлэгдэх нь чухал

Эрүүл мэндийн яамнаас Баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд ямар цагийн хуваарьтай ажиллах болон томуу, томуу төст өвчин, гэмтэл бэртэлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ш.Энхтөр”Манай эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн хувьд энэ шинэ жилээр дөрвөн хоног амрах гэж байгаатай холбогдуулан бэлэн байдлаа ханган ажиллаж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн татан авалт өнөөдөр, маргааш явагдаад дуусна. Эрүүл мэндийн байгууллагуудын онцгой үед ажиллах тусгай журам байдаг. Үүний дагуу манай байгууллагын өндөржүүлсэн бэлэн байдлаа ханган, шилжихэд бэлэн болоод байна.

Мөн томуу, томуу төст өвчин ихсэх магадлал өндөр байгаа тул манай нөхөн үржихүйн кабинет 10:00-16:00 цаг хүртэл нэмэлтээр ажиллана. Яаралтай тусламжийн төвүүд нэгдүгээр сарын 1-ний өдөр ачаалал ихтэй болдог учир ажиллах хүчин нэмж хувиарласан байгаа. Тиймээс иргэд шаардлагагүй тохиолдолд эмнэлэгт бус гэртээ эмчлэх нь туйлын чухал.Учир нь эмнэлэгт очсон тохиолдолд зөрж  томуугийн халдвар авах магадлал өндөр байгаа тул гэрийн эмчилгээнд онц анхаарахыг хүсмээр байна. Мөн эмчийн бичиж өгсөн эмийг дэг журмынх нь дагуу хэрэглэж, дулаан хувцаслах хэрэгтэй байна” гэв.

 


Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …