Москва хотын метронд автобус осолджээ

Өчигдөр үдээс хойш гурван цагийн үед ОХУ-ын нийслэл Москва хотын метро руу жолоодлогоо алдсан автобус орж осолдсоноос дөрвөн хүн амиа алдаж, 15 хүн шархаджээ. Одоогоор автобус ямар шалтгааны улмаас осолдсоныг нь   тогтоогоогүй байна.

Автобусны жолооч Виктор Тиконов “Би  Slavyanskaya boulevard буудалд гурван зорчигчтой ирсэн. Тэнд зорчигчдыг 15 минут хүлээх ёстой байсан. Тэр үед араас өөр нэг автобус ирсэн. Түүнд зай гаргаж өгөхийн тулд бага зэрэг урагшилж зогссон. Тэр мөчид автомат араатай автобусныхаа жолоодлогыг алдсан. Би зогсоож чадахгүй байсан. Юу ч хийж чадаагүй” гэжээ.

Амь эрсэдсэн хүмүүс хөгжмийн сургууль руугаа явж байсан 17 настай охин, 27 настай Артем Карпов гэх залуу, Елена Михайлова нэртэй бүсгүй болон 50 настай эмэгтэй нар байсан гэж мэдээлжээ. Мөрдөн байцаагчид гэрчүүдээс мэдүүлэг авч, автобусны тоног төхөөрөмжийг шалгаж байна.

Жолооч эмнэлэгт хүргэгдсэн. Ослын газар түргэн тусламж, гал команд болон гурван нисдэг тэрэг ажиллаж байна.

Москва хотын захирагч Сергей Собъянин ослын газарт очиж Москва хотын автобусны бүх чиглэлд шалгалт хийхийг холбогдох хүмүүст үүрэг болгож хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …