Жорж Майкл таалал төгсөөд нэг жил өнгөрчээ

1980-аад онд “Wham” хамтлагаас гараагаа эхэлсэн Английн нэрт дуучин Жорж Майкл өнгөрсөн жилийн зул сарын баярын өдөр 53 насандаа таалал төгссөн. “Wham” хамтлагаас гарсныхаа дараа соло уран бүтээл хийж дэлхий дахины тод од болсон Жорж Майклыг дэлхий нийт Зул сарын баяр бүрээр хит болдог “Last Christmas” болон “Careless Whisper” дуугаар нь түлхүү мэддэг.

Дэлхий даяар 100 сая гаруй хувь цомог борлуулсан Английн алдарт дуучин эр орон нутгийн цагаар ням гаригийн өдрийн 14:00 цагийн үед Англи дахь гэртээ таалал төгссөн юм.

Түүний 17 жил амьдарсан Оксфордширийн Горин тосгосны хөршүүд нь түүнийг зөвхөн алдартай дуучин гэдгээр нь бус нөхөрсөг хөрш, сайн найз гэдгээр нь санан дурссаар байна.

Алисон Кларзк гэх бүсгүй Жоржтой Тамес голын эрэгт анх танилцжээ. Тэрээр “Би зайрмагнаасаа түүнтэй хуваалцсан. Тэр надад үнэхээр эерэг дулаан сэтгэгдэл төрүүлж билээ” гэжээ. Тэр цагаас хойш дуучин Алисон бүсгүйтэй сайн найзууд болсон байна.

Бүсгүй “Би Жоржийн 40 насных нь төрсөн өдөрт уригдаж байсан. Тэр үеэр гадаах цэцэрлэгт нь бид яриа өрнүүлж, шампанск тулгасан. Тэр өдөр бид амьдрал, хөгжмийн талаар ярьснаа санаж байна” хэмээн дурсамжаасаа хуваалцжээ.


 

 

 

 

Санал болгох мэдээ

Б.Ууганбаяр:Эр хүн цаг барьдаг, хэлсэндээ хүрдэг, худал хэлдэггүй байх ёстой

“Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 104 жилийн ой өнөөдөр /2025.03.18/ …