Энэ жил дэлхий дахинд олон үйл явдал өрнөсний дотроос олны анхаарлыг хамгийн их татсан 10 үйл явдлыг онцоллоо.
1. Дональд Трамп АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон. Түүний тангараг өргөх ёслолд Ерөнхийлөгч асан Жорж Буш, Билл Клинтон болон түүнтэй хамт ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялагдал хүлээсэн Хиллари Клинтон, АНУ-ын улсын 44 дахь удаагийн ерөнхийлөгч Барака Обама болон түүний гэргий Мишель Обама нар оролцсон юм.
2. Хятадын дарга Си Зиньпин улсынхаа эдийн засгийг сайжруулж, импортыг нэмэгдүүлж, чөлөөт зах зээлийг хөгжүүлсэн. Ард түмний амьдрах нөхцөл дээшилж, цэрэг армиа хүчирхэгжүүлэн, авилгатай тэмцэж, намын болон улс орны дотоод зөрчлийг шийдвэрлэх алхмууд хийсэн.
3. Далайн хар шуургууд эрэг орчмын хот тосгонуудыг сүйрүүлж, газар хөдөлж, үер болон, гал түймэр их гарсан. Цаг уурын өөрчлөлт олон тооны байгалийн гамшиг болох шалтгаан болжээ. Өмнөд Калифорнийн хэдэн 10,000 акр газарт зургаан том болон хэд хэдэн жижиг хэмжээний гал түймэр дэгдсэн. 200,000 хүн гэр орноосоо дайжиж, 800 гаруй барилга байгууламж сүйдсэн аж.
4. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Иерусалмыг Израилийн нийслэл хэмээсэн нь Дундад Азийнхны газар нутгийн маргааныг өдөөсөн хэрэг болсон. Йорданы Гадаад хэргийн сайд Аяман Сафади Америкт хандаж “Та бүгд Израилийн нийслэлийг Иерусалим гэж үзвэл Араб болон Муслимын ертөнцийнхнийг уурлуулж, түгшүүрт байдал нэмэгдэн, энх тайвны төлөөх чармайлт талаар болж мэднэ” гэж сануулсан. Израильчууд Иерусалимыг “мөнхийн, хуваагдашгүй” нийслэл гэж үзсэн бол Палистинчууд Иерусалимын зүүн хэсгийг ирээдүйд буцаж бие даан гарч, төрт улсын нийслэл болно хэмээж байгаа.
5. Исламын муж улсын хүч Америкийн нөлөөгөөр суларч, эцэстээ унахад хүрсэн.
6. Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгтэй ах Ким Жөн Намыг онгоцны буудалд мэдрэлд нөлөөлдөг “Ви-Экс” /VX/ гэдэг маш хортой химийн бодисоор хордуулан хөнөөсөн болохыг Малайзын Цагдаагийн Ерөнхий газар мэдээлсэн. Малайзын ЦЕГ-ын дарга Халид Абу Бакар мэдэгдэхдээ “Химийн зэвсгийн төв түүний нүд болон нүүрэн хэсэгт уг бодис байсныг илрүүлсэн” гэсэн. “Ви-Экс” бол НҮБ-аас гаргасан үй олноор хөнөөх зэвсгийн жагсаалтад орсон химийн бодис юм. Энэ нь амтгүй, үнэргүй бодис бөгөөд Химийн зэвсгийн конвенцид “үүнийг зөвхөн судалгаа, анагаах ухаан болон эм зүйн зорилгоор ашиглаж болно” гэж заасан байдаг аж.
7. Холливудын алдартай найруулагч Харви Вайнштейний хүчирхийлэл, бэлгийн дарамтыг тойрсон асуудал ил болсон. Тухайлбал түүнийг 1990-2015 онд нийт 13 эмэгтэйд бэлгийн дарамт учруулж байсан, бэлгийн дарамтад оруулсан гэх үндэслэлээр шалгасан байна. Бэлгийн дарамтад өртсөн эдгээр эмэгтэйн тоонд жүжигчин Анжелина Жоли, Гвинет Пэлтроу, Кара Дэлэвинь нар багтжээ. Үүнээс үүдэж “MeToo” нэртэй бэлгийн хүчирхийллийн эсрэг дэлхийн хэмжээний компанит ажил өрнөсөн.
8. 37 жилийн турш улсаа удирдсан ерөнхийлөгч Роберт Мугабе огцорсон. Роберт Мугабегийн захидлыг түүний өмнөөс парламентын гишүүн уншсан. Илтгэгч Робертын сайн дураараа огцорч буйг онцолжээ. Эрх баригч Zanu-PF намаас 1980 оноос хойш суудлаа өгсөн Эммэрсон Мнангагва Робертын орыг авна гэдгийг мэдэгдсэн. 93 настай Роберт Мугабе дэлхийн хамгийн өндөр настай удирдагч болсон юм. Түүнийг ерөнхийлөгч байх үед олон 1,000 хүн шийтгэгдэн, алга болж, алагдсан. Цаашлаад төрийн албаныхны гэмт үйлдлийг өмгөөлж байсанд ард түмэн нь хэзээнээс дургүйцэж байжээ.
9. Өнгөрсөн наймдугаар сараас хойш Мьянмарын хойд хэсгийн Ракинь мужийн 640,000 гаруй Rohingya хүн нутгаасаа дүрвэсэн. Тэдний ихэнх нь Бангладеш руу дүрвэсэн юм. Мьянмарын цэрэг армийн хүч тус нутгийн олон хэсгийг газартай тэгшилж, хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн. Барууны орныхон үүнийг угсаатны бүлгийг цэвэрлэх гэсэн харгис үйлдэл хэмээн буруутгажээ.
10. Хэдэн хэдэн террорист халдлага гарсан. Террористууд Лондонгийн гүүрнүүдийн хэсэг, Вестминстер, Нью-Йоркийн Манхэттен дүүрэг, Times Square болон Стокхолмын зарим их дэлгүүрүүд рүү халдсан.
Б.Халиун