Өчигдөр Сөүл хотын баруун хэсгийн Кансео дүүрэгт автобусан дээр төмөр шон унаж нэг хүн амиа алдан, 15 хүн шархтжээ. Цагдаа нар шон өглөөний 09:40 минутад гэрлэн дохио хүлээж байсан No. 650-ын автобусан дээр унасан агаад 53 настай Ким овогтой эмэгтэй амиа алдсан болохыг мэдээлжээ.
Гал сөнөөгчид бэртсэн хүмүүсийн нэг нь хүнд шархтаж эрчимт эмчилгээнд орсон гэлээ. Таван давхар барилга дээр 70 тоннын жинтэй төмөр шонг гаргах гэж байсан экскаватор даацаа дийлээгүйгээс уг осол гарсан. Экскаватор мөн доош унасан бөгөөд хэн нэгэн бэртэж гэмтээгүй. Ослын шалтгааныг тодруулахын тулд цагдаа нар гэрч нараас мэдүүлэг авч байна.
36 настай гэрч “Маш хүчтэй дуу гарахаар нь гарч хартал олон хүн автобуснаас гүйлдэн бууцгааж байсан” гэжээ. Энэ сард Кёонги аймагт баригдаж буй барилгаас 90 метр өндөр төмөр шон унасан байна.
Өнгөрсөн хоёр сарын хугацаанд ийм гурван осол гарсан. Хүмүүс засгийн газраас үүнд дорвитой арга хэмжээ авахыг шаардаж байгаа.
Шинжээчид барилгуудад ашиглагдаж байгаа экскаваторууд хуучирсан бөгөөд барилгачдын ажлын хариуцлага суларсан гэсэн. “Зам тээвэр, ХАА, Газар тариалангийн яам” улсын хэмжээнд 500 шинэ барилга барих төсөл хэрэгжүүлж байгаа аж.