Дэлхийн сая сая хүн он солигдох торгон мөчийг салют буудуулах арга хэмжээг үзэж сонирхон угтлаа. Афин, Берлин, Парис, Ром зэрэг Европийн томоохон хотод шинэ оныг уламжлал ёсоор гаргасан бол эртний хот Грект 22:00 цагт хонх жингэнүүлж, шинэ оноо угтах бэлтгэлээ хийхийг сануулжээ.
Франц, Итали, Испани, Германы ард түмний хувьд сүүлийн үед цаг агаар тийм ч таатай бус байгаа ч төв талбайдаа хэдэн 1000 хүн цуглаж шинэ оноо хөл хөгжөөнтэй гаргасан байна. Дубай хотод 20:00 цагаас хойш шинэ оны үйл ажиллагаа эхэлсэн бол үүнээс нэг цагийн дараа Москвад олон түмэн Кремлийн ордны гадаа цуглаж эхэлсэн. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин бие биендээ урмын үг хайрлаж, алдаа дутагдлыг нь уучлан, итгэл хүлээлгэж, хайр халамжаа түгээхийг сануулсан.
Хонконгийн “Victoria Harbour”-т олон түмэн цуглаж 2018 оныг угтсан бол Шотландын төв талбайд 75,000 хүн цуглаж Эдинбург цамхгаас салют буудахыг харж, DJ, амьд хөгжмийн тоглолт, бусад үзүүлбэр үзэж сонирхон шинэ оноо угтжээ. Ингээд дэлхийн улсуудад шинэ оноо хэрхэн угтсантай холбоотой гэрэл зургуудыг сонирхъё.
Австрали, Сидней
Австрали, Мельбурн
Сөүл
Филиппин, Манила
Тайвань, Тайпей
Хонконг
Малайз, Куала Лумпур
Сингапур
Дубай
Дубай, Абу Даби
Азербайжан, Баку
Москва
Кени, Найроби
Ирак, Багдад
Бельги
Герман
Нидерланд
Франц, Парис
Австри, Вена
Англи, Лондон
Грек, Афин
Латви
Испани, Мадрид
Хойд Солонгос
Бразил, Рио-де-Жанейро
Шотланд