Австралийн хамгийн том хот болох Сиднейн “Westmead” эмнэлэгт 2018 оны нэгдүгээр сарын 1-ний 01.20 цагт Э.Сайнзаяа нэртэй Монгол эмэгтэй амаржиж, хүүтэй болжээ.
Хүүгийн жин 4.15 кг, урт 51.5 см гэж Daily Mail мэдээлсэн байна. Шинэ оны босгон дээр хорвоод мэндэлсэн хүү Э.Сайнзаяагийн хоёр дахь хүүхэд нь ажээ. Э.Сайнзаяа “Би их аз жаргалтай байна. Бид хүүгээ хэн гэж нэрлэхээ одоогоор шийдээгүй байна. Аав нь удахгүй хүүд нэр хайрлана” гэжээ.
“Westmead” эмнэлгийн эмч, доктор Хью Портер “Шинэ он гарсаар мэндэлсэн анхны хүүхэд манай эмнэлэгт төрлөө. Бидний сэтгэл их хөдөлж байна” хэмээжээ.