В.Путин: Бие биенээ уучилж, урмын үг хайрлаарай

Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо цаглашгүй их амжилт үйлсээр үдэж, он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтахын ерөөлийг дэвшүүлэхийн хамт он солигдох мөчид ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины олон түмэнд хандаж хэлсэн үгийг хүргэе.

Хүндэт нөхдөө,

2018 он айлчлан ирлээ. Бид шинэ жилийн баярыг жил бүр тэмдэглэдэг. Харин айлчлан ирж буй энэ шинэ жил сайн сайхан зүйлсээр дүүрэн байгаасай. Хүссэн хүсэл бүхэн тань сэтгэлчлэн бүтэхийн ерөөлийг дэвшүүлье.

Бидний хувьд энэ нь гэр бүлийн баяр. Хүүхэд ахуйн үе шигээ сэтгэлийн болон гэнэтийн бэлгүүдийг авдаг. Эцэг эх, үр хүүхэд, дэмжиж тусалдаг хүмүүсээ хайрлаж, хайр халамжаа түгээгээрэй. Тусч, өгөөмөр байж, сайн зүйлсийг хийгээрэй.

Та яг одоо гэр бүлтэйгээ, хамт олонтойгоо эсвэл ард түмэнтэйгээ хамт байгаа байх. Хаана ч байлаа гэсэн хүн бүр баярын уур амьсгалыг мэдэрч байгаа гэдэгт итгэлтэй байна. Орчин үеийн технологийг ашиглан хэдэн 100, 1000 км-ын зайтай байгаа хэн нэгэндээ мэндчилгээ дэвшүүлж болно.

Үйлдвэр, цэрэг арми, эмнэлэг, агаарын тээвэр, төмөр замд ажилладаг хүмүүстээ ч баярын мэнд хүргэмээр байна. Эв нэгдэл, нөхөрлөл, хайр өнөөдрийн хүчирхэг Орос орныг бүтээсэн. Он солигдох мөч ойртон ирлээ.

Бие биедээ урмын үг хайрлаж, хайр халамжаа түгээгээрэй. Бие биенийхээ алдаа, дутагдлыг уучилж, хүн бүр, гэр бүл бүр эрүүл саруул, аз жаргалтай байгаарай. Оросын ард түмэндээ аз хийморь, сайн сайхан, энх тайван, хөгжил цэцэглэлтийг хүсье.

2018 оны баярын мэнд дэвшүүлье!

 


Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …