Оролцогч Т.Батхүүгийн хувьд уг шоунд ялвал шагналын мөнгөө АШУҮИС-д сурдаг охиныхоо сургалтын төлбөрт зарцуулна гэсэн бол С.Дэлгэр “Сарнай” хүүхдийн төвийн бүтээн байгуулалтад хандивлана гэж байсан. Тэмцээний сүүлийн өдөр буюу 10 дахь өдөр ялагчийг тодруулахад тэрэгчин Т.Батхүү 320 төгрөгийн зөрүүгээр ялагч болж, гурван сая төгрөгийн эзэн болсон юм. Мөн үүгээр зогсохгүй түүний өрсөлдөгч С.Дэлгэр “Охиныхоо сургалтын төлбөрт зарцуулаарай” хэмээн 500 мянган төгрөгийг бэлнээр өгсөн юм.