2017 он агаарын тээврийн салбарын түүхэнд осол хамгийн бага гарсан жил байв


2017 он агаарын тээврийн салбарт түүхэндээ хамгийн бага аюул осол гарсан жил байлаа. Олон улсын хэмжээнд зорчигч тээврийн нэг ч онгоц осолдоогүй гэж агаарын тээврийн салбарын судалгааны “TO70” болон “Airline Safety Network” байгууллага мэдээллээ. Харин ачааны нисэх онгоцны осол өнгөрсөн онд 10 удаа гарч, 79 хүн амиа алдсан байна. Харин 2016 онд энэ төрлийн 16 осол гарч, 303 хүн амиа алдсан юм. Өнгөрсөн онд Туркийн ачааны нисэх онгоц Киргизийн нисэх буудлын ойролцоо осолдсон нь хамгийн том осол болсон. Үүний улмаас онгоцонд зорчиж явсан 39 хүн бүгд амиа алдсан ажээ. Үүнээс гадна 2018 он гарахын өмнөх өдөр Коста Рикагийн ачааны онгоц осолдож 12 хүн амиа алдсан. Нисэх онгоцны осол сүүлийн 20 жилд тасралтгүй буурсаар байгаа юм. 2005 онд зорчигч тээврийн нисэх онгоцны ослын улмаас нийт 1000 гаруй хүн амиа алдаж байсан. Харин “TO70” байгууллагын танилцуулснаар иргэний агаарын тээвэрт осол гарах магадлал 16 сая нислэг тутамд нэг байгаа аж.

Н.Номин-Эрдэнэ

bloombergtv.mn

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …