Тоёота Мотор Корпораци өөрийн хамгийн их борлуулалттай Приус автомашины дараагийн үеийг 2014 оны эхээр гаргахаар зэхэж байна. Тус компанын зүгээс мэдэгдснээр уг машин цоо шинэ загвартай байх ч өмнөх загваруудтайгаа ялимгүй төстэй байх аж. “Дизайнар, инжинерүүд эцсийн загвар дээр одоог хүртэл ажилласаар байна” хэмээн АНУ дахь Тоёотагийн стратеги төлөвлөлт хариуцсан ажилтан Крис Хостеллер Блүүмбергт ярьжээ.
Приусын одоогийн загвар агаарын урсгал сөрөх чадвараараа шилдэг нь боловч Тоёота шинээр хийж буй агаар сөрөх судалгаандаа үндэслэн НС4 гибрид концепт загвараа нийтэд дэлгэн үзүүлснийг доорх видео дээрээс сонирхоно уу.
Орчуулсан Д.Шинэбаяр