Хойд Солонгосын харвасан пуужин 240 мянган хүн амтай хотод унасныг нууцалжээ

Өнгөрсөн онд Хойд Солонгосын туршсан тив хоорондын баллистик пуужингийн сэгүүд тус улсын хотод унасан болохыг нууцалжээ.

Тодруулбал дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хийсэн “Хвасон-12” пуужингийн туршилт байндаа хүрч чадалгүй замдаа сүйрсэн бөгөөд зарим хэлтэрхий нь Өмнөд Пёнань аймгийн 240,000 хүн амтай Токчон хотын үйлдвэрийн хэсэгт унасан бөгөөд золоор хүний амь нас эрстээгүй ч аж үйлдвэр, хөдөө аж ахуйн барилга байгууламж сүйрсэн болохыг АНУ-ын эх сурвалжууд Японд төвтэй “The Diplomat” онлайн сэтгүүл мэдээлжээ.

Үүнийг тухайн үед нуун дарагдуулсан ч саяхнаас ил болжээ. Харвасан пуужин агаарт минут орчимд 70 км замыг туулаад сүйрсэн. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар туршилтыг ажлын бус цагаар үйлдвэрийн бүсэд явуулсан нь их хэмжээний хохиролд хүргэсэн.

Өнгөрсөн онд Хойд Солонгос хэд хэдэн пуужингийн туршилт хийсэний учир НҮБ тус улсын бусад оронд үнэт металл нийлүүлэх, онгоц, пуужингийн түлш нийлүүлэлтийг хориглож өөр хэд хэдэн арга хэмжээг авсан. Хориг арга хэмжээг эсэргүүцсэн Хойд Солонгос цөмийн болон пуужингийн туршилт явуулсан нь нөхцөл байдлыг улам хурцатгасан.

Албаны мэдээлснээр нэгдүгээр шатны хөдөлгүүрүүд нь ажиллахгүй болсноос тус пуужин харваснаас хойш төд удалгүй дэлбэрсэн гэнэ. Хэрэв нислэгийн зам ялимгүй л өөрчлөгдсөн бол олон тооны хүний амь эрстэж болзошгүй байсан” гэж АНУ-ын холбогдох албаны хүмүүс хэлжээ.

Японы газар нутгийг давуулан харвасан тив хоорондын хоёр пуужинг дээрх ослоос хойш харвасан аж. Хэрвээ эдгээр туршилт амжилтгүй болсон бол пуужингууд нийслэл Токио эсвэл Осака хотын дээрээс ч унаж болзошгүй байсан гэж Японы тал хэлжээ.

 

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …