two photos comparison of Beijing's Air Pollution in Jan, 2013. the clear day was taken the day after the heavy rain on July 21,2012 in Beijing, which killed at least 77 citizens in Beijing.

Бээжингийн агаарын бохирдлоосоо салсан туршлагыг Улаанбаатарт нутагшуулъя

Нийт таван жил агаарын бохирдолтой тэмцсэний үр дүнд Бээжинчүүд цэвэр агаараар амьсгалах боллоо гэж “Шиньхуа” агентлаг мэдээллээ.

Өнгөрөгч онд Бээжин болон тус хотын ойр орчмын суурин газруудын иргэд 2016 онтой харьцуулбал 28 хоногоор илүү буюу 226 хоног цэвэр агаараар амьсгалсан гэсэн үзүүлэлт гарлаа. Бээжингээс холгүй орших Хөбэй мужийн агаарын чанар энэ өвөл өмнөх онтой харьцуулбал 66 хувиар сайжраад байна.

Хоёр жилийн өмнө Бээжин хотынхон агаарын хүнд бохирдлын улаан өнгийн анхны сэрэмжийн дохио өгч эхэлсэн. Энэ хугацаанд Бээжин хотын 1000 гаруй үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоох, үйлдвэрлэлээ хязгаарлах арга хэмжээ авсан байна.

Сэрэмжлүүлгийн хүрээнд нийгмийг аюулаас хамгаалах салбарынхан утаат манантай цаг агаарын байдалд чиглэсэн сэргийлэлтийн өндөр зэрэглэлийн арга хэмжээ авч, агаарын бохирдолтой тэмцэх олон ажлыг хийж эхэлсэн билээ.

Үүнээс өмнө Бээжин хотын захиргаа агаарын бохирдолтой тэмцэх ажлын хүрээнд 2013 оноос хойш цементийн зургаан үйлдвэрийг хаасан бол хэвлэл, тавилгын болон бусад салбарын 2000 орчим компанийг хаахыг нь хааж, заримыг нь шинэчилсэн.

Нүүрс түлдэг үйлдвэр, утаа их хядаг тээврийн хуучин хэрэгслүүдийн тоог цөөлж, шүүлтүүртэй амны хаалтны борлуулалт ч эрс багасчээ. Бээжин хотын бүх дүүрэг нүүрс ашиглахаа больж байгалийн хий болон цахилгаан эрчим хүчээр халаалтын асуудлаа шийджээ.

Агаар бохирдуулагч PM2.5 нарийн ширхэгт тоосонцорын нэг шоо метр дэх нягтшил 58 микрограм болсон нь хоёр жилийн өмнөхтэй харьцуулбал 20 гаруй хувиар буурсан үзүүлэлт юм. Хүхрийн давхар ислийн агаар дахь нягтаршил 20, азотын давхар ислийнх 4.2 хувиар буурсан нь агаарын чанарыг сайжруулах зорилтдоо хүрсэн үзүүлэлт болохыг Бээжин хотын Байгаль орчныг хамгаалах товчооны хэлтсийн дарга Ли Сян мэдээлжээ.

22 сая хүн амтай Бээжин хот агаарын бохирдлоосоо салж чадлаа. Харин Монгол улсын хувьд энэ жил агаарын бохирдлыг бууруулахаар таван тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ мөнгийг хий дэмий зүйлд битгий ашиглаасай. Бээжин хотын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүдийг авч чадсан мэргэжилтнүүдийг нь Монголд урьж туршлага солилцвол яасан юм бэ?

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …