НӨАТ-ын сугалааны тохирлын хэмжээ өөрчлөгджээ


Сангийн сайдын тушаалаар НӨАТ-ын сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээг өөрчлөн баталжээ.

Энэхүү хэмжээ нь нэгдүгээр сарын 21-ний Ням гарагт явагдах 2017 оны 12 сарын 1-нээс 31-ний хооронд хэвлэгдсэн баримтын сугалааны тохиролд хамаарахгүй юм байна.
Урамшууллын өөрчлөгдсөн хэмжээ:

3 орон тохирсон бол 20,000 төгрөг байснаас 50,000 төгрөг
4 орон таарсан бол 100,000 төгрөг байснаас 200,000 төгрөг,
5 орон тохирсон бол 500,000 төгрөг байснаас 1,000,000 сая төгрөг,
6 орон тохирсон бол 4,000,000 төгрөг байснаас 5,000,000 төгрөг болж нэмэгдсэн байна.
Харин 7 орон тохирсон бол 20,000,000 төгрөг байсныг 10,000,000 сая төгрөг, 8 орон тохирсон бол 100,000,000 төгрөг байсныг 50,000,000 төгрөг болгож бууруулжээ.

 

 

Санал болгох мэдээ

Монголбанк Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтын дүнгээс 1.5 тэрбум юанийг хаалаа

Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд …