Өлсгөлөн бар үзүүлбэрийн морийг идэхээр дайрчээ

Хятадын циркэд нэгэн үзүүлбэрийн үеэр бар, арслан хоёр уналгын морь руугаа дайрсан хэрэг гарчээ. Энэ харгис гэмээр үйлдлийг зогсоохоор циркийн ажилчид удаан хугацаанд тэмцэлдэж, махан идэштнүүдийг цохиж, ташуурдаж байж зогсоож чадсан байна. Бичлэгийг үзсэн иргэд “циркийн амьтад өлсгөлөн байдаг. Тиймээс тус морийг идэхээр дайрсан байх” хэмээн сэтгэгдлээ бичжээ.

Мөн байгалийн хуулийг өөрчилж, гаршуулах ямар ч боломжгүй гэдгийг харуулсан хэрэг боллоо хэмээн бичиж байна. Сүүлийн үед хятадын циркийг шүүмжилсэн олон зураг, дүрс бичлэг цацагдаж байгаа. Үүнээс үүдэж, амьтан хамгаалагчдын эсэргүүцэл нэмэгдсэн тухай мэдээлэл цацагдах болсон. Мөн “Цирк үзэхээ больё” гэсэн уриалгууд ч идэвхтэй бичигдсээр байна.

Санал болгох мэдээ

“Халуун бороо” киноны дууг МУГЖ Х.Лхагвасүрэн, реппер Desant нар хамтран дуулжээ

“Милл” кино компани ээлжит уран бүтээлээ “Халуун бороо” нэртэйгээр үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод буй. Энэ …