Энэтхэгийн Засгийн Газар, Энэтхэгийн Соёлын Харилцааны Зөвлөлөөс ерөнхий хэл зүй, шинжлэх ухаан, хүмүүнлэг, инженер, уран барилга, дүрслэх урлаг, урлаг (бүжиг, хөгжим) зэрэгт бакалавр, магистр, доктор, докторын дараах сургалтаар Энэтхэгийн Засгийн Газрын тэтгэлэгийг Монгол оюутнуудад 2018-2019 оны хичээлийн жилд олгоно.
ЭСХЗ Анагаах ухаан/Сувилахуйн ухаан болон загварын сургалтын тэтгэлэг олгодоггүй.
2018 оны 7-р сар хүртэл 18 жилийн турш сайн сурлагатай суралцаж буй холбогдох чиглэлийн суурь мэдлэгтэй, англи хэлний мэдлэг сайтай тус хөтөлбөрийг сонирхож буй нэр дэвшигч ЭСХЗ-ийн http://205.147.97.190/iccr порталд бүртгүүлэх боломжтой. Бусад дэлгэрэнгүй мэдээлэл тухайлбал холбогдох асуулт, заавар, удирдамж, их, дээд сургуулиудын жагсаалт, санал болгосон сургалт гэх мэтийг ЭСХЗ-ийн порталаас үзэж болно.
Тэтгэлэгт хөтөлбөрт элсэлт, сургалтын төлбөр, амжиргааны тогтмол тэтгэлэг багтана. Тэтгэлэгт хөтөлбөрийг сургалтын бүх хугацааны турш олгоно.
ЭНЭТХЭГ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ОНЛАЙН ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХ ЭЦСИЙН ХУГАЦАА 2018 ОНЫ 1-Р САРЫН 20 БОЛНО.
Дараах зүйлсийг анхаарна уу:
Өргөдлийг 2018 оны 1-р сарын 20-ны өдрийн дотор онлайн өргөдөл өгөх механизмаар ирүүлнэ.
Өргөдлийг нарийвчлан бөглөсөн байх ёстой. Портал дээрх зааврыг уншина уу.
Эхний шатанд шалгарсан нэр дэвшигчид 2018 оны 2-р сарын 01-нд Энэтхэгийн Элчин сайдын яамны Англи хэлний түвшин тогтоох шалгалтанд орох ёстой.
Өргөдөл гаргагчид сонголтоо хийх явцдаа элсэхийг хүсч буй сургалтаа тодорхой бичих ёстой.
Өргөдөл гаргагч нь өргөдлийн маягтаа эцсийн байдлаар явуулахаасаа өмнө их сургуулиудаас санал болгосон сургалтуудтай сайтар танилцахыг зөвлөж байна. Одоо оюутнууд суралцаж байгаа их, дээд сургуулиудын жагсаалтыг ЭСХЗ-ийн www.iccr.gov.in вэбсайтаас үзэж болно.
ЭСХЗ нь MBBS/BDS-ийн курс, Ерөнхий судалгаа/Дипломын/Богино хугацааны сургалтанд тэтгэлэг олгодоггүй.
Өргөдөл гаргагч нь хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлэгээс эрүүл мэндийн гэрчилгээг онлайн өргөдлийн маягттай хамт тогтсон форматаар бэлтгэх ёстой.
Философийн магистр/Доктор/Докторын дараах сургалтанд өргөдөл гаргаж буй оюутнууд өргөдлийн хамт судалгааны ажлын тойм өгөх ёстой.
Урлагийн чиглэлээр суралцах хүсэлтэй оюутнууд Видео/Аудио/YouTube холбоос байршуулах ёстой.
Өргөдөл гаргагч нь шинжлэх ухаан/инженерийн сургалтанд элсэхийн тулд дээд боловсролын хоёрдугаар шатны математик, физик, хими-ийн чиглэлээр суралцсан байх хэрэгтэй.
Өргөдлийн маягт явуулсан нь элсэхийг зөвшөөрсөн гэсэн баталгаа болохгүй.
Энэтхэгийн их, дээд сургууль/Боловсролын байгууллага нь бие даасан байгууллага бөгөөд өөрсдийн тусгай шалгуур дээрээ үндэслэн элсүүлэх эсэхээ шийднэ.
ЭСХЗ-ийн Тэтгэлэгт хөтөлбөрийн портал http://205.147.97.190/iccr/
Холбогдох мэдээлэл авах сонирхолтой оюутнууд
Энэтхэгийн Элчин Сайдын Яамны cons.ulaan@mea.gov.in reception.ulaan@mea.gov.in мэйл хаяг болон 329522, 329524, 70132248/49 утсаар лавлана уу.
БСШУСЯ