Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга иргэдтэйгээ уулзаж байгаа. 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзалт хийсэн. Энэ уулзалтын үеэр ажилгүй иргэдийг ажилтай болгож, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлаар дэвшүүлсэн санал санаачлага нь олон нийтэд таалагдаж байна. Тухайлбал, Үндсэн хуульд заасны дагуу ажилгүй байгаа залуусыг нэгээс, гурван жилийн хугацаатай цэргийн албанд татаж, улмаар Монгол Улсын бүтээн байгуулалтад эр цэргийнхээ хүчийг ашиглах ёстой гэж тэрээр тайлбарласан юм. Цэргүүд бүтээн байгуулалтад оролцож, улмаас ажлын хөлсөө дансандаа авдаг болох юм байна. Мөн эр, эм гэлтгүй бүгдийг нь цэрэгт татдаг больё гэсэн саналыг Ерөнхийлөгч дэвшүүлсэн юм. Уулзалтанд очсон иргэд энэ саналыг талархалтайгаар хүлээн авч, алга ташин баяр хүргэж байгаа нь дуулдсан. Харин цахим ертөнцөд Ерөнхийлөгчийн саналтай холбоотой талцал үүсээд байна.