У.Хүрэлсүх Засгийн газраа Сөүлд хуралдуулж магадгүй

Норовын Алтанхуягийн Засгийн газар долоо хоног бүрийн Бямба гаригт хуралддаг байв. Тухайн үедээ амралтын өдөр ажилладаг гээд их л сонин, бас шинэлэг үзэгдэл санагдаж байлаа. Харин Чимэдийн Сайханбилэгийн Засгийн газар долоо хоног бүрийн даваа гаригт хуралдаж, өмнөхөөсөө өөр ажиллаж байгаагаа илэрхийлж байлаа.

Тэгвэл Жаргалтулгын Эрдэнэбат болоод Ухнаагийн Хүрэлсүхийн Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гаригт хуралддаг болоод байгаа. Үүнийг Засгийн газрын хуулийн дагуу нарийвчлан зохицуулсан.

Яагаад хуралдааны хуваарийг ингэж тодотгон бичээд байна вэ гэвэл, Ерөнхий сайдын айчлалтай холбоотой Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаан хойшилж, эсвэл бүр цуцлагдаж магадгүй болчихоод байна. Уг нь Ерөнхий сайд байхгүйд Шадар сайд эсвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга зэрэг хүмүүс хурлаа удирдаад явдаг зарчимтай л даа. Гэвч Ерөнхий сайдаас гадна Засгийн газрын долоон Солонгост яваа.

Тухайлбал, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХНХ-ын сайд С.Чинзориг, Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар дагаж яваа юм байна. Эндээс шаардлагатай гэж үзвэл Засгийн газрын хуралдааныг Сөүлд хийсэн ч болохоор харагдаж байна.

Нэгэнтээ Засгийн газрын тэргүүн Сөүлд байна. Мөн 51 хувьд хүрч байна. Хүсвэл араасаа сайд нараа ч дуудаж болно. Хамгийн гол нь хуулиар батлагдсан цаг хугацаандаа хурлаа хийе л гэвэл ийм сонголт харагдаж байна.


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …