Жеоржиа мужийн гал сөнөөгч байшин дээрээс үсэрсэн хүүхдийг тосч авчээ /видео/

Сүүлийн үед Америкт гал түймэр их гарч байгаагийн дотор өнөөдрийн байдлаар Калифорнид гарсан гал хамгийн их гарз хохирол учруулаад байгаа. Тэгвэл Жеоржиа мужийн орон сууцанд энэ сарын гурваны өдөр гарсан гал түймрийн бичлэг дөнгөж сая цацагджээ. Бичлэгээс үзвэл Декатур хотын гал сөнөөгч гурван давхраас аавынх нь шидсэн охиныг тосч авч байна. Гал сөнөөгчид гэр бүлийн гишүүдийг бүгдийг нь аварч чадсан. Галын улмаас 12 хүн хөнгөн шархадсан бөгөөд тэдний олонх нь хүүхэд аж. Эндхийн хүмүүс гал сөнөөгчийг “Та бол баатар” хэмээгээд баярласнаа илэрхийлжээ.

 


Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …