Цэргийн сургуулийн сонсогчид. Гөлөг барьж байгаа залуу энэхүү зургийг авахуулсны дараа суусан агаарын хөлөг нь сүйрсэн юм.
1912 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Английн судалгааны баг Өмнөд Туйлд авахуулсан зураг. Тэдний нэг нь л гэртээ харьж чадсан юм.
Дайны дараа оюун санааны хувьд тэнцвэртэй бус хүүхдүүдийн асран хүмүүжүүлэх газарт шилжсэн охин. Ангийн багш нь байшин зураарай гэхэд Терезка охин төмөр сараалж зуржээ.
15 настай Гари Слок ээж Петратайгаа Куала Лумпур руу аялахаар явж байжээ. Энэ зургийг авахуулснаас гурван цагийн дараа Украйны газар нутгийн дээгүүр нисч явсан онгоц нь сүйрч нэг ч хүн амь гарч чадаагүй байна.
1963 онд Өмнөд Вьетнамын Бурхны шашны лам нар засгийн газрыг эсэргүүцэж, эрхээ хамгаалуулахаар жагсах үеэр настай лам өөрийгөө шатаасан юм.
1916 оны есдүгээр сард Францын Курсиеэ тосгонд болсон тулааны үеэр авсан гэрэл зураг. Энэ цэрэг дэлбэрэлт, доргилтын улмаас оюун санаа нь самуурч эцэстээ галзуурсан байдаг. Тухайн үед хүмүүс зурган дээр тэр бүр инээдэггүй байжээ. Ялангуяа дайны үед.