¼­¿ï °æ±â Áö¹æ¿¡ Ȳ»ç °æº¸°¡ ³»·ÁÁø 20ÀÏ ¼­¿ï ³²»êŸ¿ö¿¡¼­ ¹Ù¶óº» ¼­¿ï½Ã³» »ó°ø¿¡ »Ñ¿¬ Ȳ»çÃþÀ§·Î Ǫ¸¥ ÇÏ´ÃÀÌ º¸ÀδÙ./2009.02.20/ÀÌÁ¾´ö±âÀÚ

Өнөөдөр Сөүл хотын иргэд нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлнэ

Өнгөрөгч даваа гаригийг агаарын тоосжилт ихэссэний улмаас Өмнөд Солонгост энэ жилийн анхны “Жолоо барихгүй өдөр” болгосон. Тодруулбал Сөүл хотын иргэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврээр зорчсон юм. Тэгвэл өнөөдөр мөн нийтийн тээвэр иргэдэд үнэгүй үйлчлэх болохыг өчигдөр Сөүл хотын захиргаанаас мэдэгдсэн байна. Ингэснээр агаар дахь тоос шороо багасна гэж үзсэн. Автобус болон галт тэрэг өглөөний 06:00-09:00, оройны 18:00-21:00 цагийн хооронд үнэ төлбөргүй үйлчлэх аж. “Бид үүнд Хятадыг буруутгаад суухын оронд өөрсдөө дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй” гэж хотын даргын орлогч Юун Жун-бёон хэлсэн. Нийтийн тээвэр даваа гаригт хотын иргэдэд үнэгүй үйлчилсний өртөг 4.5 сая ам.доллар болсон байна.

 

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …