70 яндангаас 70 орон сууц

“Зүтгэл сэтгэл, итгэл-Эх орон” ТББ-аас ”70 яндангаас 70 байр” аяны талаар мэдээлэл өглөө. ”70 яндангаас 70 байр” аяны гол зорилго нь утааны эсрэг ард иргэдийн өөрсдийн оролцоог идэвхжүүлэх, хамтын хүчээр 1м2-ын үнийг хямд өртөгөөр авах боломжийг бүрдүүлэх явдал гэж тэд тайлбарлаж байна.
Энэхүү зорилгын хүрээнд иргэд барилгын дотоод засал чимэглэлийг мэргэжлийн байгууллагын сургалтад хамрагдан мэргэжилтний хяналтын дор өөрийн амьдрах байрныхаа дотоод засал чимэглэлийг хийгээд хямдхан байранд орох боломжийг олгож байгаа юм. Учир нь аливаа барилга, орон сууцны үнэ дотоод заслаасаа хамаардаг байна.
Өнгөрсөн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулахад төсвөөс 210 тэрбумын хөрөнгө зарцуулсан байдаг. Утааг багасгах, бууруулах, арилгах хамгийн гол “төгс төгөлдөржүүлсэн” арга нь орон сууцжуулах арга хэмээн тэд сонголтоо хийжээ. Тиймээс “70 янданг 70 орон сууц” ашгийн бус төслийг иргэн аж ахуйн нэгж байгууллага, олон улсын байгууллага, төр захиргааны байгууллагын хамтын хүчээр хэрэгжүүлэхийн төлөө утааны голомтод байгаа айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж, орон сууцанд оруулах зорилготойгоор ажлаа эхлүүлээд байгаа аж.
Уг төсөл хэрэгжсэнээр 90 хүүхдийн цэцэрлэг, үүнээс 20 хүүхдийн 24 цагийн үйлчилгээтэй сувиллын цэцэрлэг байгуулж, 70 өрх айл яндангаас салж, 38 ажлын байр шинээр бий болох юм байна.
“Зүтгэл сэтгэл, итгэл-Эх орон” ТББ-ын зүгээс үндэсний том компаниудад нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэхүү үйл ажиллагааг дэмжин оролцохыг уриаллаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, НИТХ-ыг хамтран ажиллахыг уриалж байгаагаа илэрхийлэв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …