Ахмадын тэтгэврийг нэмэхээр боллоо. Өнөөдрийн Засгийн газрын хурлаар ахмадын тэтгэврийг энэ оны 2 дугаар сарын 01 өдрөөс эхлэн 27.000 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргалаа. Нийтдээ нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 392.8 мянган ахмад бүгд хамрагдана. Мөн халамжийн тэтгэвэр авч байгаа 61.600 орчим иргэн, асаргааны тэтгэмж авч байгаа 59.500 орчим иргэдийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг нэмэхээр болсон тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.