Нумын орд:Ажлаа хичээнгүйлэн хийж чадвал ямар үр дүн гарахыг мэдээд та гайхширна


ХОНЬ (3/21-4/19)
Харилцааны хувьд нээлттэй байна. Зарим нэг зүйлээсээ татгалзах шаардлага гарвал хойшлуулах хэрэггүй. Одоо л цаг нь мөн. Өөртөө ивээл, ээлтэй гэсэн бүхнээ өөрийн болго. Чухал эрсдэлтэй шийдвэр гаргахаас бүү ай. Гэхдээ хангалттай их мөнгөгүй тул болгоомжтой байх хэрэгтэй. Энэ нь та хүсэж байгаа зүйлээ харах хэрэггүй гэсэн үг биш. Харин харахаас илүү авах гэсэн хүсэл тань илүү гай тарина гэсэн үг юм.

ҮХЭР (4/20-5/20)
Танд хойш тавьсан, хийхээр амласан зүйлүүдээ хэрэгжүүлэх боломж олдоно. Энэ нь таны оюун ухаан хувийн асуудалдаа илүү анхаарч өнгөрснийг мартан нэгэн хэвийн зоогдсон байсан ажил сайн үр дүн авчрах цаг. Таны зөн билэг өндөрт байна. Эргэн тусгаж, эргэцүүлэн бодсоноор үнэ цэнэтэй мэдээллүүдийг цуглуулна. Бүтээлч санаанууд чөлөөтэй урсана. Зохиол туурвидаг, график урлаг хөөцөлддөг, жүжиг, хөгжим зохиодог хүмүүсийн өөртөө итгэх байдал нэмэгдэж бүтээлч туршлага өснө. Энэ оройн тэмдэглэлт үйл явдал маш их инээд хөөр сонирхолтой найз нөхдөөр дүүрэн байх бөгөөд төгсгөлд таны хайрт танд амлалт өгнө.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хэт олноороо цугларах асуудлууд өнөөдрийн тань зарцууулах эрч хүчээс ихээхэн хумсалж мэдэх юм. Бусдаас туслалцаа авч нуруун дээрээ байгаа ачаанаасаа жаахан ч гэсэн хөнгөлөхөөс бүү татгалз. Өөрийн хүчээр бүгдийг хийх нь зөв гэсэн эндүү ташаа ойлголтоосоо салах хэрэгтэй. Таны хийх хэмжээнд хүрч чадахгүй байж мэдэх ч танаас ч илүү хийхийг үгүйсгэхийн аргагүй. Ямарваа үүрэг даалгавар аваагүй нөхцөлд өөрийн тааваар байж амрах нь зүйтэй. Болж өгвөл та амрах хэрэгтэй. Чөлөөт цагаа шатар тоглох зэрэг зүйлд зарцуулах хэрэгтэй.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Ажил хэргийн болон хувийн харьцаа тогтооход таагүй өдрүүдийн нэг. Сэтгэл санааны зогсонги байдал ба уриалагхан бус чанараасаа болж харьцаанд үл ойлголцох хөндий байдал бий болж болзошгүй. Магадгүй нөхцөл байдлаас шалтгаалан та ганцаараа л байхыг юунаас их хүсч мэдэх юм. Тайван байж бүх юм нэг дор чухал зүйлийг хийхэд хугацаа шаардлагатайг санах хэрэгтэй. Хэрэв та хэт хурдтай явах юм бол осол, алдаа дутагдал гарах магадлалтай. Таамаглаагүй зүйлээ ч таамаглан түүнд бэлд.

АРСЛАН (7/23-8/22)
Таны өгөөмөр зан бусадтай харилцах харилцаанд тань эерэгээр нөлөөлнө. Өөрийн хувийн орон зайг мэдрэмжүүдээрээ дүүргэхийг өөртөө зөвшөөр. Ингэснээрээ та өөрийн дотоод үймээн, уй гашуу. бухимдал зэргийг хүлээн зөвшөөрч ойлгох болно. Хэрвээ томоохон баярын арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа бол зарлагаа багасгахын тулд гарт ойр жижиг сажиг зүйлсээр засал чимэглэлээ хийж болно шүү дээ. Өөрийн асуудлуудаа бүү хэтрүүл. Сэтгэл хөдлөл айдаст бүү авт. Бүх юм бүтнэ гэж өөртөө итгүүл. Өөрөөсөө илүү хүнд байдалд буй хүмүүст тусламж үзүүл.

ОХИН (8/23-9/22)
Өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэлээ бусадтай хуваалц. Мэдрэлийн эмчилгээ хийлгэж эхлэх, ойлгоогүй зүйлсээ ойлгохын төлөө ажиллахад тун таатай үе тул сайн ашиглаад ав. Одоо амралтаа авах хэрэггүй. Энэ өдрийн үйл явдал олон шинэ зүйлийг нээнэ. Түүх, соёлын сонирхлыг төрүүлнэ. Олон сонирхолтой танилтай болно. Ажил чинь таныг амьдралын шинэ түвшинд аваачина. Ямар нэгэн яаралтай зүйл төлөвлөх хэрэггүй. Үдээс хойш интернетээр тоглох, кино үзэх, ном унших зэрэг өөрийгөө баясгах юм бодож ол.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Од эрхсийн зүгээс үзүүлж буй таатай нөлөөллийг алдахгүйг хичээ. Өнөөдөр маш гайхалтай өдөр болох болно. Уран бүтээлч хүмүүст маш таатай өдөр байх бөгөөд аз таны хажууд тун ойрхон байна. Хэрвээ танд маш их дарамттай байвал гүн амьсгаа авч, бясалгал хийх зэргээр өөрийгөө тайвшруул. Та өнөөдөр өөрийн олон авьяас чадварыг нээж илрүүлэх болно. Бусдад анхаарал халамж тавих нь үргэлж таатай сэтгэгдэл төрүүлдэг гэдгийг сана. Хэдий тийм боловч, эргэлзээ сэжиг тань таны дотны харилцааг ганхуулж магадгүй байна.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Сарын сүүлээр таны тасарсан холбоо сэргэнэ. Таны төлөвлөснөөр бүх юм бүтнэ. Гараг эрхэс шинэхэн танилтай болоход таатай байхыг зааж байна. Энэ холбоо бат бөх байж хамтран ихийг хийнэ. Та хэзээ ч байгаагүйгээр түүний хүндэтгэл дэмжлэгийг хүлээнэ. Дотны хүнийхээ төлөө хамгийн хүнд даалгаврыг ч биелүүл. Хариуд нь таны хайрт ер бусын өгөөмөр байж таны хүссэн бүхнийг биелүүлэх болно.

НУМ (11/22-12/21)
Хайр хүсэл, дур сонирхол нумынханд ноёрхсоор байх ба сарын сүүл хүртэл энэ хайрын холбоо үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байж болно. Хэдийгээр тийм удаан биш ч гэр бүлийн өв хөрөнгө, өмчийн асуудлууд бас санхүүгийн асуудал зэрэг нь таныг хайртаас тань түр холдуулж мэднэ. Өөрийн урд байгаа ажлаа хичээнгүйлэн хийж чадвал ямар үр дүн гарахыг мэдээд та гайхширна. Найзуудтайгаа утсаар, мэйлээр холбогдох эсвэл биечлэн уулзахад төгс цаг үе.

МАТАР (12/22-1/19)
Од эрхэсийн байрлалаас болж сэтгэл санаа тань түгшүүртэй жихүүн байна. Таны эхний гол зүйл нь өдөр тутмын ажил болон эрүүл мэнд байна. Одоогийнхоосоо илүү ирээдүйдээ санаа зовох хэрэггүй. Тиймээс хойшлуулсан хувийн төсөл төлөвлөгөөгөө хүртэл явуулах хэрэгтэй. Дур сонирхол тань давамгайлах хандлагатай байна. Эвгүй нөхцөл байдал, орооцолдсон зөрчилдөөнөөс холхон байх нь хамгийн чухал. Мөн гэмт хэрэг гарсан газраас хол бай. Гудамжаар ганцаараа алхах хэрэггүй.

ХУМХ (1/20-2/18)
Хэрвээ бусдаас тусламж авахыг хүсч байгаа бол бага зэрэг болгоомжтой байхад илүүдэхгүй. Өнөөдөр аливаа бизнесийн хэлэлцээ өгөө аваатай байх болно. Та энэ cap аяллынхаа төлөвлөгөөг гаргасан бол дулаан газар луу аяла. Гадаад хүмүүстэй санамсаргүй танилцсанаар тэд танд хаашаа яаж аялж болох талаар зөвлөгөө өгч магадгүй. Оюутнууд гэртээ хичээлээ хийж амжилтгүй шалгалтаа сайжруулахыг хичээ.

ЗАГАС (2/19-3/20)
Уйгагүй, аливаад сэтгэлээрээ ханддаг, эцсийг нь үзэхээр зүтгэдэг зан тань замд тааралдсан саадыг даван амжилтад хүрэхэд тусална. Загасуудын тэсвэр хатуужил, амьдрах чадварыг шавхсан эвгүй өдөр байх болно. Ирсэн бүх бичиг баримтуудыг тэмдэглэн буруу ойлголцол, будлианаас сэрэмжлэх нь чухал. Шинэ ажил, албан тушаалд хүч үзэх, ярилцлаганд орох, шалгалт өгөхөө хойшлуул. Өөртөө итгэлтэй байдал унавал арчаагүй байдал, өөртөө эргэлзэх байдал өснө. Хангалттай унтаж амран чийрэгжүүлэх дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэнд, сайн сайхан байдлаа хамгаал.


Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …