Төрийн албаны автомашиныг таних тэмдэгтэй болгож, ард биднийхээс ялгаж өгнө үү

Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж л “миний машин” гэж мэдэгдээгүй бол 0101 улсын дугаартай 2017 оны лексус 570 автомашиныг хэнийх болохыг нь мэдэхгүй өнгөрч магадгүй байлаа. Эндээс ийм санал санаачлагыг дэвшүүлж, хэрэгжүүлмээр санагдлаа.

Засгийн газрын тэргүүн учраас У.Хүрэлсүхэд хандмаар байна. Энэ юу гэхээр, төрийн мэдэлд байгаа, төрийн үйлчилгээнд явдаг бүх автомашинууд хажуу хаалга, арын цонх гэх мэт аль нэг газраа ямар байгууллагын автомашины болохоо илэрхийлсэн таних тэмдэгтэй баймаар байна.

Эндээс бид аль яамны машин хаана хэрхэн явааг мэдэх боломжтой. Ядаж л өглөө сургууль цэцэрлэгийн гадаа ачаалал үүсгээд байгаа том том жийпнүүдийн аль яамны хэн гэдэг даргын хүүхдийг зөөгөөд байна вэ, орой үдэш баар цэнгээний газрын гадаа зогсож байгаа автомашинууд аль яамны хэнийг цэнгүүлж байна вэ, өдөр рестораны гадаа зогсож байгаа машинууд хэнийг хоолонд оруулж явна вэ гэдгийг нь мэдэх боломжтой болж байна.

Ингээд бүх зүйлс түмний нүдэн дээр шилэн болоод эхлэхээр албаны машиныг албанд, хувийнхыг хувьдаа хэрэглэж эхэлнэ биздээ. Эндээс шатахууны хэмнэлт ч үүсч болно. Мөн нэгэнтээ гадуур зугаалгад ашиглахгүй ажил гэрийн хооронд зорчдог унаа юм чинь заавал дөнгөж үйлдвэрээс гарсан байх шаардлагагүй болж эхлэх болов уу гэж бодогдож байна. Үүнийг У.Хүрэлсүх сайд та ажил хэрэг болгож, төрийн албаны автомашинуудыг ард биднийхээс ялгаж өгнө үү.


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …