Галд өртсөн “Номин” цэцэрлэгийн мэдээллийн мөрөөр сурвалжиллаа

 Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багт байрлах “Номин” хүүхдийн цэцэрлэгт гал гарсан мэдээлэл цахим орчимд цацагдаж эхэлсэн юм. Энэ мэдээллийн дагуу цэцэрлэгийн багш Б.Бахатгулаас нөхцөл байдлын талаар тодрууллаа.

Тэрээр “Манай цэцэрлэгт энэ сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01:40 цагийн орчимд гал гарсан. Одоогоор галын дүгнэлт гараагүй байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Манай цэцэрлэг нийгмийн халамжийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ жил манай цэцэрлэгт 112 хүүхэд хүмүүжиж байгаа. Эдгээр хүүхдүүдийн 80 гаруй хувь нь амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой айлын хүүхдүүд байдаг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүүхэд хүмүүжиж байгаа. Одоогоор Эрдэнэ сумын дунд сургуулийн хойно байрлах ахмадын дасгал, чийрэгжүүлэлтийн байрыг чөлөөлж, тэндээ хүүхдүүдээ хүлээн авахаар тохижуулан засварлаж байна. Сумын удирдлага, орон нутгийн байгууллагууд, цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эхчүүд анги тохижуулахад гар бие оролцож байгаа. Цэцэрлэгийн бүхий л зүйлс галд өртсөн” гэж мэдэгдлээ.

Ямартай ч цэцэрлэгийн багачууд аймгийн ахмадын чийрэгжүүлэлтийн танхимд түр хугацаанд хүмүүжихээр болсон гэдгийг дуулгалаа.Харин цэцэрлэгийг галд автсан барилгыг дахин сэргээн засварлах, хөрөнгө мөнгийг шийдвэрлэх асуудал орон нутгийн удирдлагуудын өмнө тулгарлаа. Цахим орчинд цэцэрлэгийн барилгыг сэргээн засварлахад дэм болох зорилготой хандив тусламжийн аян өрнөөд байгаа. Мөн зарим спортын алдартнууд хандивын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж ярилцаж байгаа дуулдлаа.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …